Өнчин хараалж, Gallinago solitaria, нь Хомноотынхон овгийн ус гатлагч шувуу юм. Энэ шувуу нь зүүн Азийн уулархаг бүс, Орос, Казахстан, Киргизстан, Монголд тархан нутагладаг. Зарим хэсэг нь өвлийн улиралд нүүдэллэн Иран, Пакистан, Энэтхэг, Япон зэрэг улсад өвөлждөг.

Өнчин хараалж

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Хиазтан
Овог: Хомноотынхон
Төрөл: Хараалж, Gallinago
Зүйл: G. solitaria
Латин нэр
Gallinago solitaria
Hodgson, 1831

Гадаад төрх

засварлах

Өнчин хараалж нь томхон, лагсдуу биетэй ба 29-31 см урт, ус гатлагч шувуу гэхэд харьцангуй богино хөлтэй юм. Нуруун хэсэг нь бор ба цагаан судлуудтай. Царай нь цайвар ба хэвлий нь цагаан, цээж хэсэг нь бор шардуу болно. Хошуу нь хар бор өнгөтэй, урт нарийн байна. Хөл сарвуу нь шар ногоовтор, эсвэл шар бор өнгөтэй. Эрэгчин, эмэгчин төстэй ба эмэгчин нь арай биеэр том юм.

2 маш төстэй дэд зүйл бий. Нэг нь G. s. solitaria ба нилээд өргөн тархсан. Нөгөө нь арай улаан бордуу зүсмийн G. s. japonica ба Японд өвөлждөг.

Зан авир

засварлах

Энэ хараалж нь 2400-5000 м өндөрлөг уулархаг газрын голын хөндий, намагт амьдарна. Үржлийн болон нүүдлийн бус үедээ арай нам дор газрын намаг, нуур цөөрөмд таардаг. Өнчин хараалж нисэхдээ удаавтар, хүнд юм. Чийглэг газар амьдрах тул хуурай хэсэг олж сонгон хуурай өвс зэргээр үүрээ засна. Өтгөн шигүү өвс, бутаар үүрээ нуун далдалсан байдаг. Тэд урт хошуугаа шаварт гүнзгий оруулан өт хорхой, шавьж, үр болон ургамал олж иддэг.