Өлгий нисэх буудал

Өлгий нисэх буудал нь Баян-Өлгий аймгийн төв Өлгийд байрладаг, олон улсын боомтын зэрэглэлтэй нисэх буудал юм.

Өлгий нисэх буудал
IATA: ULGICAO: ZMUL
Өлгий, Монгол
Өлгий
Өлгий
Өлгий нисэх буудлын байршил
Ерөнхий мэдээлэл
Төрөл Олон нийтийн
Оператор Иргэний Нисэхийн Ерөнхий Газар
Үйлчлэх хүрээ Өлгий
Байршил Баян-Өлгий аймаг, Өлгий
Координат 48°59′30″N 89°55′11″E
Гүйлтийн зам
Чиглэл Урт Хучилт
м фут
13/31 2,850 9,350 Асфальт
Статистик (2012)
Зорчигчид 25,270
Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар[1]

Баян-Өлгий аймагт нисэх онгоц анх 1950 онд газардаж байсан бөгөөд аймгийн нисэх буудал нь 1958 онд байгуулагджээ.

Монгол Улс Казахстан улсын Зас­гийн газрын хэлэлцээрийн дагуу 1992 оны нэгдүгээр сарын 9-12-ны өд­рүү­дэд МИАТ ХК-ийн АН-26 онгоц, Казахстаны АН-30 онгоц Улаанбаатар-Алма-Ата хотын хоо­ронд харилцан техникийн нис­лэг үйлдэж тус чиглэлд олон улсын агаарын шинэ зам нээсэн байна.

Монгол Улсын Зас­гийн газрын 1996 оны 58 тоот тогтоолоор "Өлгий" нисэх буудлыг олон улсын боомтын зэрэглэлтэй болгосон аж.

Өлгий нисэх буудлын одоогийн барилга нь 2004 онд ашиг­лалтад орсон бөгөөд Монгол Улсын Засгийн Газар, ЗТБХБ-ын яамны "Их бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэх" жилийн хүрээн дэх Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн нисэх буудлыг шинээр барьж байгуулах, хатуу хучилттай зурвастай болгох төслийн хүрээнд 2012 онд Өлгий нисэх буудлын онгоц хөөрч буух зурвасыг хатуу хучилттай болгожээ.

Хүчин чадал

засварлах

Өлгий нисэх буудал онгоц хөөрч буух 2850 метр урт асфальтан зурвастай. Цагт 100 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай.

Агаарын тээврийн компаниуд болон чиглэлүүд

засварлах

Эх сурвалж

засварлах
  1. "Монголын иргэний нисэхийн статистикийн эмхтгэл 2010". Иргэний нисэхийн ерөнхий газар. Archived from the original on 2012-08-08. Татаж авсан: 2013-11-02.
  2. "УБ- Өлгий - Өскемен чиглэлийн нислэг эхэллээ". time.mn. Archived from the original on 2013-10-22. Татаж авсан: 2013-11-02.