Өвөр Байгалын бослого

1930 оын 3 дугаар сарын 2-4-д Өвөр Байгалын Чит мужийн Малентины район, Буриад-Монголын АССР-ын Мухаршивэр болон Хиагт аймгуудыг хамарсан бослого гарсан байна. Бослогыг 150 хүнтэй, Зөвлөлт засгийг устгах зорилго бүхий нууц байгууллага зохион байгуулжээ. Бослогыг зохион байгуулахад улаан партизан байсан Шубин идэвхтэй оролцсон байна. Бослогын үед зөвлөлтийн болон намын 40 гишүүн алагдсан байна. Гэвч бослогыг Улс төрийн удирдах газрын сайтар зэвсэглэсэн отряд дарсан бөгөөд бослогын дараа 700 орчим хүнийг мөрдөн байцааж, 41 хүнийг буудан хороожээ.

Мөн үзэх

засварлах