Буриадын ард түмний бослого

Буриадын ард түмний бослого буюу 1927 он Буриадын бослого (Оросоор: Бурятское восстание (1927)) нь тухайн үеийн Зөвлөлт засгийг эсэргүүцэн буриадуудын гаргасан бослогыг хэлдэг. Уг бослогыг ЗХУ Улаан Армийн цэргийн ангиудын хүчээр зэвсэг хэрэглэн цус урсган дарсан байдаг. Бослогын тухай мэдээ мэдээлэл маш хомс байдаг бөгөөд 35000 буриад алуулсан гэсэн мэдээлэл бас байдаг. Бослого дарагдсаны дараа буриадууд Монголд олноороо дүрвэн орж ирж байсан байна.

Бослогыг дарсаны дараа буриадуудын эсрэг хэлмэгдүүлэлт эрс хүчтэй болж явагдаж эхэлсэн байдаг бөгөөд 1929 он гэхэд нийтдээ 35000 хүнийг хэлмэгдүүлсэн гэдэг ба энэ нь тухайн үеийн буриадуудын нийт сэхээтний тоотой дүйж байдаг онцогтой. Сталины Их Хэлмэгдүүлэлтэд өртсөн буриадуудын тоо баримт одоогоор ил тод биш байна.

Мөн үзэх

засварлах

Эх сурвалж

засварлах
  • Александр Солженицын. Архипелаг ГУЛаг. Том 1 (части 1-я и 2-я)

Гадаад холбоос

засварлах