Үл таних эмэгтэй

«Үл таних эмэгтэй» — 2011 онд Монгол улсад монгол хэлээр бүтсэн уран сайхны кино.

Кино бүтсэн тухай

засварлах

Драмын дөрөв” гэдэг нэрээрээ олны танил болсон жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Н.Наранбаатар нар Австрийн алдарт зохиолч Стефан Цвейгийн 1922 онд хэвлүүлсэн “Letter from an Unknown Woman” буюу "Танихгүй эмэгтэйн захидал" туужаас сэдэвлэсэн “Yл таних эмэгтэй” уран сайхны кино бүтээжээ.

Кино нээлт

засварлах

2011 оны гэгээн хайрын өдрөөр буюу 2 сарын 14-нд нээлтээ хийх энэхүү киноны найруулагчаар жүжигчин Н.Наранбаатар ажиллаж, гол дүрд нь жүжигчин С.Болд-Эрдэнэ, О.Долгор, Г.Отгонцэцэг нар тоглосон байна.

Киноны дуу

засварлах

“Yл таних эмэгтэй” нэртэй дууг МУГЖ, дуучин Т.Ариунаа дуулж амилуулж, дүрсжүүлсэн нь хит парадад тэргүүлж байв. Дууны үгийг зохиолч МУСТА Х.Болор-Эрдэнэ, аяыг хөгжмийн зохиолч МУСТА Ц.Байдраг нар бичжээ.

Цахим холбоос

засварлах