Ясүкүни сүм (япон. 靖國神社 Ясукуни-зинзя) Токиогийн төвд байрлах Шинто шашны сүм.

Хамгийн алдартай мөргөлчдийн тоонд Японы Ерөнхий сайд асан Коизүми Жүн-Ичироо , Абэ Шинзо нар юм. Тус сүмд олон улсын шүүхээс дайны гэмт хэрэгтэн гэж хүлээн зөвшөөрөгдсөн Японы цэргийн хэд хэдэн удирдагчдын шарил байдаг тул сүм олон улсын хэвлэлүүдийн анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд Японы улс төрийн удирдагчид байнга зочилдог байв. Энэ нь олон улсын дуулиан шуугиан, албан ёсны эсэргүүцлийг гол төлөв Хятад, Өмнөд Солонгосоос ирдэг байна. Бээжингийн албан ёсны мэдэгдэлд, тухайлбал, ийм мөргөл үйлдэх нь "Нюрнбергийн шүүхийн шийдвэрээр дүүжлэгдсэн нацистуудад хүндэтгэл үзүүлж байгаатай адил юм" гэжээ. Эсэргүүцлийг үл ойшоосон нь улс орнуудын хооронд хурцадмал байдал үүсгэж, Япон Хятад, Өмнөд Солонгостой хийсэн хоёр талын хэлэлцээг цуцлахад хүрч байсан. Коизүмигийн оронд Ерөнхий сайд болсон Абэ Шинзо өмнө нь олон улсын дуулиан дэгдээхгүйн тулд Ясүкүни сүмд очихоос зайлсхийж байсан юм. Нэгэн өдөр тэр сүмд бэлгэдлийн бэлэг болох бонсай илгээсэн. Ийнхүү тэрээр дайнд амь үрэгдсэн япончуудын дурсгалыг хүндэтгэж байгаагаа нэгэн зэрэг харуулсан олон улсын хүндрэлээс зайлсхийж чадсан юм. Гэвч 2013 оны 12-р сарын 26-нд Ерөнхий сайд Абэ энэ уламжлалаа өөрчилж, сүмд очиж мөргөл үйлдсэн нь Хятад, Өмнөд Солонгос, АНУ, ОХУ-ын шүүмжлэлд өртсөн байна.

Ясүкүни сүмийг тойрсон маргаан нь дайны музейд зочилж буй өндөр албан тушаалтай япончуудтай холбоотой юм. Хүндэтгэл үзүүлдэг нас барагсдын ихэнх нь 1867-1951 оны хооронд дайны үеэр Японы эзэн хаанд алба хааж байсан боловч тэдний дотор энгийн иргэд, төрийн албан хаагчид ч багтжээ. Японоор ками гэгддэг Ясукуни нас барагсдын сүнсийг хадгалдаг гэж Төрийн Шинто шашны итгэл үнэмшил юм. Ками нь Норито гэгддэг шашны номын бичвэрүүд болон зан үйлийн шившлэгээр дамжуулан хүндэтгэл үзүүлдэг байна.

Энэ сүм нь 1869 онд баригдсан бөгөөд бусад ариун дагшин газруудаас ялгаатай нь тус улсын цэргийн удирдлагын дэргэд харьяанд байсан байна. Баярын үеэр гол зан үйл нь генерал, усан цэргийн адмиралуудад хамаардаг байв. Ясүкүни сүмд дайнд амь үрэгдсэн хүмүүсийн жагсаалтыг хөтөлдөг байна. Энэхүү ариун газарт эзэнт гүрний хүч чадлын шинж чанаруудыг илэрхийлдэг толь, сэлэм агуулж хадгалдаг байна. 1874 онд эзэн хаан Мэйжи Ясукунид зочилсон нь урьд өмнө хэзээ ч байгаагүй, учир нь тэнд бурхад биш харин үхсэн дайчдын сүнсийг тахидаг байв. Ийнхүү эзэн хааны төлөө амиа өгсөн цэргүүдийг бурхадтай адилтгаж үздэг ажээ.

1945 оны 9-р сарын 2-нд Япон улс дайнд бууж өгснөөс хойш анх удаа 1975 оны 8-р сарын 15-нд Японы Ерөнхий сайд Мики Такео энэ сүмд зочилсон бол 1975 оны 11-р сарын 21-нд Японы эзэн хаан Хирохито анх удаа тус сүмд зочилсон байна.

Ясукуни сүм дэх шинто шашны зан үйлийн нэг хэсэг болгон тахидаг гэгээнтнүүдийн дунд дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр дүүжлэн цаазаар авах ял сонссон хүмүүс байдаг: Хидеки Тожо (Тожо), Сейширо Итагаки, Хэйтаро Кимура, Кенжи Дойхара, Иване Мацуи, Акира Муто, Коки Хирота мөн бусад. Ясүкүнид мөн Токиогийн шүүх хурал дээр яллагдагчийг бүрэн цагаатгахын төлөө дуугарсан цорын ганц шүүгч Энэтхэгийн шүүгч Радхабинод Палд зориулсан хөшөө байдаг ажээ.