Шинто
Шинто шашин (япон. 神道 синто:, «бурхадын зам») Японы эртний уламжлалт олон шүтээнтэй /политиеист/ шашин юм.
Шинто шашинд сургаалиас илүү зан үйл гол үүрэг гүйцэтгэдэг байна. Шинто шашин шүтлэг норито хэмээх унлага болон өргөлөөр дамжуулан ками буюу бурхантай харилцдаг байна. Хүн амьдралынхаа туршид кэгарэ (муу муухай)-гаар хуримтлуулдаг гэж үздэг. Үүнээс сүнсээ угаахын тулд та цэвэршүүлэх ариусгах зан үйл - Мисоги хэмээх үйлдэл хийх ёстой бөгөөд энэ үеэр Шинто шашинтнууд усанд орж, бузар нь гадагшлүүлдаг гэж үздэг байна. Шинто шашны ками шүтлэгийн чухал хэсэг нь олон мянган мацури (зан үйл, ёслолын жагсаал) байдаг. Тэдний хамгийн том нь олон зуун мянган үзэгчдийг татдаг. Өнөөдөр олон мацури зан үйл нь өмнөх эртний шашны утга учрыг алдаж зүгээр л шашны баяр болж хувирсан.
Цахим холбоос
засварлахWiktionary: Шинто – Энэ үгийг тайлбар толиос харна уу |