Эзэн Хаан Мэйжи

Эзэн Хаан Мэйжи (яп. 明治天皇; 1852 оны 11-р сарын 3 – 1912 оны 7-р сарын 30) буюу Их Мэйжи уламжлалт дэс дарааллаар Японы 122 дахь Эзэн Хаан бөгөөд 1867 оны 2-р сарын 3-наас 1912 онд насан эцэс болтлоо хаанчилсан.

Мүцүхито, Эзэн Хаан Мэйжи
Японы Эзэн Хаан
Хаанчлал1867 оны 2-р сарын 3 - 1912 оны 7-р сарын 30
Япон睦仁, 明治天皇
Төрсөн огноо1852 оны 11-р сарын 3
Төрсөн газарЯпоны Киото хот
Өнгөрсөн огноо1912 оны 7-р сарын 30
Өнгөрсөн газарЯпоны Токио хот
ӨмнөхЭзэн Хаан Коомэй
УдаахЭзэн Хаан Тайшоо
Их хатанШоокэн Хатан
ХүүхэдЁшихито, Тоогү Ханхүү
Масако Гүнж
Фүсако Гүнж
Нобүко Гүнж
Тошико Гүнж
ДуулалКими га Ёо
ЭцэгЭзэн Хаан Коомэй
ЭхНакаяма Ёшико
Ургийн овогЯматогийн угсаа

Японы урьд өмнөх бүх эзэн хаадын адил түүнийг нас барснаас хойш нас барсных нь дараах нэрээр нэрлэж ирсэн. Түүнийг нас барахад тухайн эзэн хааны хаанчилж байсан эриний нэрийг нас барахад нь өгч байх шинэ уламжлал тогтсон. Мэйжийн эринд хаанчилж байсан тул түүнийг одоо Эзэн Хаан Мэйжи гэдэг.

Эзэн хааны өөрийнх нь нэр Мүцүхито (яп. 睦仁). Гадаад улсад түүнийг заримдаа Мүцүхито буюу Эзэн Хаан Мүцүхито гэх тохиолдол бий боловч, Японд эзэн хаадыг зөвхөн нас барсных нь дараах нэрээр нэрлэдэг.

Эзэн хааны өөрийнх нь нэрийг хэрэглэх нь доромж сонсогдоно.

Түүнийг 1852 онд төрөх үед Япон ертөнцөөс тусгаарлагдсан, үйлдвэржилтийн өмнөх үеийн, феодалын улс байсан бөгөөд тус улсын 250 гаруй тархай бутархай эзэмшил газруудыг захирдаг Токүгава шоогүн, даймё нар ноёрхож байв. Түүнийг 1912 онд нас барах хүртэл Японд улс төр, нийгэм, үйлдвэрийн хувьсгал (Мэйжийн хувьсгал) хийгдэж, дэлхийн тавцан дээр их гүрнүүдийн нэг болон гарч иржээ.

Эзэн Хаан Мэйжи кинонд засварлах

  • 2003 оны Холливудын Сүүлчийн самурай кинонд жүжигчин Накамүра Шичиносүкэ Эзэн Хаан Мэйжийн дүрийг бүтээжээ.

Тайлбар засварлах

Лавлах материал засварлах

  • Breen, John,‘The Imperial Oath of April 1868: ritual, power and politics in Restoration Japan’, Monumenta Nipponica, 51, 4 (1996)
  • Seagrave, Sterling and Seagrave, Peggy (1999): "The Yamato Dynasty", New York: Broadway Books, ISBN 0-7679-0496-6.

Цахим холбоос засварлах

  Commons: Эзэн Хаан Мэйжи – Викимедиа дуу дүрсний сан
Өмнөх
Эзэн Хаан Коомэй
Японы Эзэн Хаан
1867 оны 2-р сарын 3 - 1912 оны 7-р сарын 30
Дараах
Эзэн Хаан Тайшоо