Ян Жон-му
Ян Жон-му (солонгосоор 양정모, дуудлага нь [янъ жонъ-муу], англи латин үсгээр хэвшсэн нь Yang Jung-Mo, оросоор Ян Чжун Мо - үүнээс Монголд Ян Жун Мо гэх нь бий) — 1953 оны 1 сарын 22-нд улсынхаа Пүсань хотод төрсөн Өмнөд Солонгос улсын анхны олимпын аварга тамирчин. Тодруулбал 1976 оны олимпын чөлөөт бөх барилдааны 62 кг жинд Монголын Ойдов, Америкийн Дэвис нарыг оноогоор давж аваргалсан байдаг. Түүнээс гадна Ян Жон-му 1978 оны ДАШТ-аас мөнгө, 1975 оныхоос хүрэл медаль хүртэж байв.
тамирчны тухай | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Улс, орон | Өмнөд Солонгос (БНСУ) | ||||||
Тамир, спорт | эрэгтэй чөлөөт бөх барилдаан | ||||||
Хураасан медаль
|
Энэ Өмнөд Солонгос улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.