Яни Сойнинен

Яни Маркус Сойнинен (финээр Jani Markus Soininen, 1972 оны 11 сарын 12-нд Юваскюлад төрсөн) нь Финландын цанын харайлтын тамирчин бөгөөд 1992-оос 2001 онд тэмцээн уралдаанд оролцож байв. Дэлхийн цомын тэмцээнд нийт 4 удаа түрүүлсэн. Тэрээр анх 1994 оны Лиллехаммерын олимпод оролцож, 90 м-ийн төрөлд 6, 120 м-ийн төрөлд 5-р байр эзэлсэн бөгөөд 4 жилийн дараа Наганод зохиогдсон 1998 оны өвлийн олимпоос алт, мөнгөн медаль хүртэж байжээ.

Яни Сойнинен
Цанын харайлт
Төлөөлдөг улс: ФинландФинланд Финланд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Яни Маркус Сойнинен
Төрсөн огноо 1972 оны 11 сарын 12 (1972-11-12) (49 настай)
Төрсөн газар Юваскюла
 
Медалиуд
Өвлийн олимп
Алт Нагано 1998 90 м
Мөнгө Нагано 1998 120 м
Дэлхийн АШТ
Алт Тандер-Бэй 1995 Баг 120 м
Алт Тронхейм 1997 Баг 120 м
Мөнгө Лахти 2001 Баг 120 м

Түүнчлэн цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс багийн төрөлд 1995, 1997 онуудад алт, 2001 онд мөнгөн медаль зүүжээ.

ЭшлэлЗасварлах