Яана Саволайнен
Яана Саволайнен (финээр Jaana Savolainen, 1964 оны 1 сарын 23-нд Лаппеенрантад төрсөн) нь 1984 - 1993 оны хооронд тэмцээн уралдаанд оролцдог байсан, Финландын гүйлтийн цаначин юм. Тэрээр Калгарид зохиогдсон 1988 оны өвлийн олимпод 4 x 5 км-ийн буухиа уралдаанаас хүрэл медаль хүртсаэн бол Альбервилльд болсон 1992 оны өвлийн олимпын цуваа гараатай 15 км-ийн уралдаанд 18-р байр эзэлсэн аж.
тамирчны хүртсэн медаль | ||
---|---|---|
Эмэгтэй гүйлтийн цана | ||
Өвлийн олимп | ||
Хүрэл | Калгари 1988 | 4 x 5 км буухиа |
Дэлхийн АШТ | ||
Алт | Лахти 1989 | 4 x 5 км буухиа |
Саволайнен мөн Лахтид зохиогдсон 1989 оны цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4 x 5 км-ийн буухиа уралдаанд түрүүлж, Холменколлен цанын наадмын 10 км-ийн төрөлд 1986 онд аваргалж байв.
Эшлэл
засварлах- Олон Улсын Цанын Холбоо: Яана Саволайнен – статистик
- 1892 оноос хойших Холменколлены аваргууд - pdf файл (Норвеги)