Юкатаны хойг
(Юкатан-с чиглүүлэгдэв)
Юкатаны хойг (Испани: Península de Yucatán) нь Мексик, Гватемал, Белиз улсууд орших, Мексикийн булан ба Карибын тэнгисийн хооронд байх хойг юм.
Юкатаны хойгт майячуудын дурсгал их хэмжээгээр олддог.
Нэрийн гарал
засварлахЮкатан гэдэг нь нутгийн хэлээр "Чиний хэлж байгааг ойлгохгүй байна" гэсэн утгатай Yuk ak katán буюу Ma' k u'uyik a t'àani' гэдэг үгнээс гаралтай гэж үздэг. Анх тус нутагт очсон худалдаачид газрын нэрийг асуухад ингэж хариулсан нь хойгийн нэр болж үлдсэн гэгддэг боловч өөр олон янзын тайлбар байдаг байна.