Юань улсын цаасан мөнгө
1260 онд Хубилайг, хаан болсны дараа тус оныхоо 10 сард Шанду хотод цаасан мөнгөний хэлтэс байгуулж, Жунтун Юаньбао Жяочао (中统元宝交钞) хэмээх цаасан мөнгийг хэвлэн гүйлгээнд гаргснаар Юань улсын цаасан мөнгөний түүх эхэлдэг. Цаасан мөнгийг өмнө нь VIII зууны үед Хятадын Тан улсын Рүйзун хааны үед Фэйцянь мөнгө, Сүн улсын Жэньзун, Рэньзун хаадын үед богино хугацаанд цаасан мөнгө гүйлгээнд оруулаад бүтэлгүйтэж хураагдаж байжээ. Юань улсын түүхэнд одоо мэдэгдэж байгаагаар Хубилай хааны үед Жунтун юаньбао жяочао, Жыюань туншин баочао (至元通行宝钞), Хүлэг хааны үед Жыда иньчао (至大銀鈔), Ухаат хааны үед Жыжөн баочао (至正寶鈔) гэсэн 4 нэр төрлийн цаасан мөнгө хэвлэж гүйлгээнд оруулсан. Эдгээр урт нэртэй цаасан мөнгийг жунтун чао (中统钞), жыюань чао (至元钞), жяочао (交钞), чао (钞) гэх мэтээр товчхон нэрлэж байсан нь одоо үеийн хятадын түүх судлалд бичигдэн үлджээ. Эдгээрээс Жунтун юаньбао жяочао (1260-1288, 1311-1368), Жыюань туншин баочао (1287-1368) хоёр нь Юань улсыг мөхтөл гүйлгээнд хэрэглэж, Жыда баочао нь (1310-1311), Жыжөн бао чао (1350-?) онд хэсэг хугацаанд гүйлгээнд гаргаж байгаад буцаж татагдсан юм.
Жунтунгийн цаасан мөнгө
засварлахЖунтун юаньбао жяочао буюу Жунтунгийн цаасан мөнгө нь Хубилай хааны Жунтун хэмээх оны цолоор нэрлэгдсэн цаасан мөнгө. Тус мөнгөн тэмдэгт нь 10, 20, 30, 50, 100, 200, 300, 500 -тын дэвсгэртээс бүрдсэн байв. Мөнгөний нэгжийг хятадаар гуань (贯), монголоор хэлхээ гэж нэрлэдэг. 1260 оны 10 сард 73352 хэлхээг[1] хэвлэн гүйлгээнд оруулав. 1 хэлхээ жунтунгийн цаасан мөнгө 1 лан цэвэр мөнгөтэй тэнцэж, 10 хэлхээ мөнгө 1 лан шижир алттай тэнцэж байв. Хубилай хаан оны цолоо 1264 онд Жыюань болгож сольсон ч, 1287 он хүртэл хэвээр хэрэглэж байгаад, 1287 оноос шинэ оны цолоороо нэрлэсэн Жыюань туншин баочао (至元通行宝钞) хэмээх цаасан мөнгө гүйлгээнд оруулж, 1288 оноос зах зээлээс эргүүлэн татаж, хүчингүй болгов. Харин 1311 онд Хайсан хүлэг хааны зарлигаар Жунтунгийн цаасан мөнгийг дахин хэвлэж эхэлснийг дараагийн хаад хэвээр үргэлжлүүлсэн нь 1368 он дуустал ашиглсан бололтой.
Мөнгөний нэр | Он | Хэвлэсэн ширхэг | Мөнгөний нэр | Он | Хэвлэсэн ширхэг | Мөнгөний нэр | Он | Хэвлэсэн ширхэг |
---|---|---|---|---|---|---|---|---|
Жунтун Юаньбао Жяочао (中统元宝交钞) | 1260 | 73352 | Жунтун Юаньбао Жяочао (中统元宝交钞) | 1276 | 1,419,665 | Жунтун Юаньбао Жяочао (中统元宝交钞) | 1315 | 100,000 |
1261 | 39139 | 1277 | 1,021,645 | 1316 | ||||
1262 | 80000 | 1278 | 1,023,400 | 1317 | ||||
1263 | 74000 | 1279 | 788,320 | 1318 | ||||
1264 | 89280 | 1280 | 1,135,800 | 1319 | ||||
1265 | 116280 | 1281 | 1,094,800 | 1320 | ||||
1266 | 77252 | 1282 | 969,444 | 1321 | 50,000 | |||
1267 | 109488 | 1283 | 610,620 | 1322 | ||||
1268 | 29880 | 1284 | 620,940 | 1323 | ||||
1269 | 22896 | 1285 | 2,043,080 | 1324 | 150,000 | |||
1270 | 96768 | 1286 | 2,181,600 | 1325 | 100,000 | |||
1271 | 47000 | 1287 | 83200 | 1326 | ||||
1272 | 86256 | 1311 | 150,000 | 1327 | ||||
1273 | 110192 | 1312 | 100,000 | 1328 | 30500 | |||
1274 | 247440 | 1313 | 200,000 | 1329 | 40,000 | |||
1275 | 398194 | 1314 | 100,000 |
至元通行宝钞 буюу Жыюаний цаасан мөнгө нь Хубилай хааны зарлигаар 1287 оноос 10, 20, 30, 40, 50, 100, 200, 300, 400, 500 -тын хэлхээ бүхий 10 зэрэглэлтэй мөнгийг 1,001,017 хэлхээг хэвлэн гүйлгээнд гаргажээ. Анх гарахдаа 1 хэлхээ нь 5 жунтунгийн хэлхээ, 2 хэлхээ нь 1 лан цэвэр мөнгө, 20 хэлхээ нь 1 лан шижир алттай[1] тэнцэж байжээ.
Мөнгөний нэр | Он | Хэвлэсэн ширхэг | Мөнгөний нэр | Он | Хэвлэсэн ширхэг | Мөнгөний нэр | Он | Хэвлэсэн ширхэг |
---|---|---|---|---|---|---|---|---|
Жыюань туншин баочао (至元通行宝钞) | 1287 | 1,001,017 | Жыюань туншин баочао (至元通行宝钞) | 1303 | 1,500,000 | Жыюань туншин баочао (至元通行宝钞) | 1319 | 1,480,000 |
1288 | 921,612 | 1304 | 500,000 | 1320 | ||||
1289 | 1,780,093 | 1305 | 1321 | 1,000,000 | ||||
1290 | 500,250 | 1306 | 1,000,000 | 1322 | 80,000 | |||
1291 | 500000 | 1307 | 1323 | 700,000 | ||||
1292 | 1308 | 1324 | 600,000 | |||||
1293 | 260,000 | 1309 | 1325 | 400,000 | ||||
1294 | 193,760 | 1310 | 1326 | |||||
1295 | 310,000 | 1311 | 2,150,000 | 1327 | ||||
1296 | 400,000 | 1312 | 2,222,336 | 1328 | 310,920 | |||
1297 | 1313 | 2,000,000 | 1329 | 1,192,000 | ||||
1298 | 299,910 | 1314 | ||||||
1299 | 900,075 | 1315 | 1,000,000 | |||||
1300 | 600,000 | 1316 | 400,000 | |||||
1301 | 500,000 | 1317 | 480,000 | |||||
1302 | 2,000,000 | 1318 | 400,000 |