Ээж хайрхан уул

(Ээж Хайрхан уул-с чиглүүлэгдэв)

[[Ангилал:]]

Ээж хайрхан уул
Үнэмлэхүй өндөр 2274 м
Байрлал Цогт сум (Говь-Алтай аймаг)
Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Нуруу Алтайн нуруу
Монгол Алтайн нуруу
—— Говь Алтайн нуруу
Солбицол 44° 55′ 50″ У, 96° 13′ 16″ ЗКоординат: 44° 55′ 50″ У, 96° 13′ 16″ З
Ээж хайрхан уул (Монгол Улс)
Ээж хайрхан уул (Монгол Улс)
Ээж хайрхан уул
Ээж хайрхан уул
Онцлог Байгалийн дурсгалт газраар 1992 онд 22475 га газрыг тусгай хамгаалалтад авсан

Ээж хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Цогт, Алтай, Цээл сумдын заагт Монгол Алтайн нуруу ба Говь Алтайн нуруу хооронд оршдог далайн түвшнээс дээш 2274 м өргөгдсөн, Улаанбаатараас 1120 км зайд байх уул юм.

Хайрханы тогоо засварлах

Энэ нутгийн зон олны голлох шүтээн, хол ойрын зочин гийчдийн нүдийг хужирлаж, мэлмийг баясгадаг хамгийн гол үзвэр бол Ээж хайрхан уулын алдарт есөн тогоо юм. Эдгээр 9 тогоо нь ээж уулын зүүн өвөрт, хойноосоо урагш цувраа байдалтай 9 тусдаа байрлах хадан хүнх юм. Тогоо бүр устай байх бөгөөд ус ихтэй жил нэгээс нөгөөд дамжин урсаж байдаг. Дээрээсээ 1-4 хүртэлх тогоо хэмжээгээрээ бусдаас жижиг бөгөөд диаметр нь 1-3 м орчим. Хоорондоо 40-50 см өндөр чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогдоно. 4 дэх тогоо нь усгүй болж дотор нь лаг шавар дүүрсэн байх бөгөөд хөрсжин зэгс, хулс ургах болсон. 5-8 дугаар тогоонууд харьцангуй том хэмжээтэй бөгөөд 5-6 метр орчим диаметртэй. Жилийн аль ч улиралд байнга дүүрэн устай байх бөгөөд гүн нь 2-8 хүртэл метр. 9 дэх тогоо бусдаасаа 7-8 метр орчим зайтай орших бөгөөд ус ихтэй жил түүнээс цааш хальсан ус задгайран жижиг булаг үүсгэн хад даган урсдаг.

Эдгээр тогоонууд цөм ижил гарал үүсэлтэй бөгөөд түүний байрлал, орчны гадаргын бичил хэлбэрийг ажиглахад яах аргагүй боржин чулууны ан цавыг дагаж үүсчээ.

8–р тогооны төгсгөл хэсэгт хадан дэвсэг дээр тогтсон хөрсөн бүрхэвчинд ургасан томоохон томоохон бургас байдаг. Энэ бургасыг нутгийн ард түмэн эрт үеэс шүтэн хүндлэн дээдэлж, хадаг яндар өлгөн сүслэн залбирч ирсэн.

9 тогооны орчим байгаль сонирхогч, аялагчдын сонирхон үздэг бас нэг зүйл бол “гахайн толгой” хад юм.

Ламын агуй засварлах

Энэ агуйд хүн амьдарч байсан сонирхолтой түүх бий. Нутгийн хүмүүс ламын агуйд ээж уулын лам ижий лам амьдарч байсан хэмээн домоглон ярьдаг. Түүхийн ухааны доктор Д. Очирбат гуай удаан хугацааны турш сурвалжилсаны эцэст Хоовог сайрын торгууд гаралтай Равдан гэгч хүн 1923 оноос эхлэн нэлээн хэдэн жил амьдарч байсныг тогтоожээ.[баримт хэрэгтэй]

Гүрвэл хад засварлах

Ээж хайрхан ууланд хамгийн түмээмэл тохиолдох мөлхөгч бол Замба гүрвэл. Үүнийг нутгийхан замба зараа ч гэж нэрлэдэг. Монгол орны хамгийн том биетэй гүрвэл. Үзээгүй хүмүүс гэнэт хараад айж цочиж болзошгүй. Түүнээс гадна өөр нэг болгоомжлох зүйл бол шар аалз. Энэ аалз шөнө гэрэлд олноор цуглана.

Ээж хайрхан уултай холбоотой олон домог яриа байдгийн нэг бол яах аргагүй алмас болно.

Ээж хайрхан уулын хойд энгэрт нутгийн иргэд төрөл бүрийн хүнсний ногоо, тариа будаа тариалан амьдардаг. Энэ хэсгийг Хаяагийн баянбүрд гэж нэрлэдэг.

Цахим холбоос засварлах

touristinfocenter.mn