Эндрэй Блатч

Америкийн сагсан бөмбөгчин

Эндрэй Блатч (Англи: Andray BLatche, 1986 оны наймдугаар сарын 22-нд Нью-Йорк мужийн Сиракьюз хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин юм. Тэрээр Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Бруклин Нетс багийн төв болон хүчний довтлогчын байрлалд тоглодог.

Замнал засварлах

Блатч Сиракьюз хотын ахлах сургуульд суралцаж байв.[1] Дараа нь Коннектикут мужийн Саус Кент хот руу шилжсэн. Шигшээ багт боломжийн тоглолт үзүүлдэг байсан түүнийг сургуулийн захиргаа драфтад оролцоход их тусалж улмаар 2005 онд хоёрдугаар тойргийн 19 сонголтоор НБА-д орсон билээ. Драфтын дараа Вашингтон Уизардс багийн бэлтгэлийн үеэр машин дээрэмдэх гэсэн санаатай үйлдлээсээ болж багаас сахилгын шийтгэл авч байлаа.[2] Тэгэхдээ хожим нь Блатчын хувьд сахилгагүй зан аашаа спортод нийцүүлэн зассан гэхэд болох юм. Хөгжлийн лигийн Роанок Даззл багий бүрэлдэхүүнд хэсэг багтсан Блатчийг Вашингтон төвийн байрлал эзгүйрсэнтэй холбоотойгоор гараанд гаргах тоо нэмэгдсэн юм. 2008-2009 оны улиралд тэрээр 71 тоглолтонд оролцохдоо 10 оноо дунджилж тоглолт нь бүрэн сэргэж тогтворжиж эхэлсэн юм. 2010 онд Нью Жерси Нетс багт 89:85 харьцаагаар хожигдсон тоглолтонд Блатч 17 довтолгооныг амжилттай болгон 36 оноо авсан түүний шилдэг үзүүлэлт байв. Хариу тоглолт хэд хоногийн дараа өрнөхөд Блатч 20 оноо, 13 дамжуулалт, 9 бөмбөг авалт хийж трипл-дабл хийх дөхсөн юм. Тухайн улирлын оноо дундаж 14.1 байв. 2011 онд 16.8 оноо дунджилав. Түүнд самбараас бөмбөг авалт болон хамгаалалтын тоглолт дутагдаж байлаа. Түүний хувьд нэг тоглолтонд хамгийн дээд тал нь 44 минут тоглож байжээ.

2012 оны есдүгээр сарын 12-нд Бруклин Нетс багтай гэрээ байгуулан элссэн.[3]

Эшлэл засварлах

Холбоос засварлах