Эмма Уотсон
Эмма Шарлотте Дуэррэ Уотсон нь Английн жүжигчин, модель бөгөөд Английн үргэлжилсэн үгийн алдартай зохиолч Ж.К.Роулингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн уран зөгнөлт, адал явдалт Харри Поттэр цуврал киноны Хэрмиони Грейнжэр-ийн дүрээр олны танил болсон билээ.
Эмма Уотсон Emma Watson | ||
Эмма Уотсон (2013 он) | ||
Бүтэн нэр | Эмма Шарлотте Дуэррэ Уотсон | |
Иргэншил | Нэгдсэн Хаант Улс | |
Төрсөн огноо | 1990 оны 4 сарын 15 | |
Төрсөн газар | Лондон, Их Британи | |
Танил үе | 1999—одоо | |
Мэргэжлийн замнал | ||
---|---|---|
Мэргэжил | жүжигчин | |
Цахим хуудас | http://emma-watson.net/ |
Хувийн амьдрал
засварлахЭмма Уотсон Англи хуульч нар болох Жаклийнэ Люсби болон Крис Уотсоны охин болон Парис хотноо мэндэлжээ. Уотсон 5 хүртлээ Парист амьдарч эцэг эх 2 нь түүнийг бага байхад нь салж, Эмма ээж болон дүүгийнхээ хамт Лондон, Оксфорширэ-д өвөөгийндөө амьдрч байв. Уотсон Франц хэлээр бага зэрэг ярьж чаддаг. Оксфорд руу нүүснийхээ дараагаар Эмма 2003 он хүртэл Оксфордын Драгон сургуульд сурчээ. Тэрээр 6 настайгаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан тул энгийн сургуульд сурахын хажуугаар урлагийн дугуйланд явдаг байв. 10 настайдаа тэр сургуулийнхаа жүжигт оролцдог байсан ба тэр хэзээ ч Харри Поттэр-д тоглохоосоо өмнө жүжиглэж байгаагүй хэмээн ярьжээ.
Тоглосон кинонууд
засварлахОн | Кино | Дүр | Тэмдэглэл |
---|---|---|---|
2001 | Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу | Хэрмиони Грейнжэр | |
2002 | Харри Поттэр ба нууцын өрөө | ||
2004 | Харри Поттэр ба Азкабаны хоригдол | ||
2005 | Харри Поттэр ба Галт хундага | ||
2007 | Харри Поттэр ба Фениксийн бүлгэм | ||
Баллетын гутал | Паулиннэ Фоссил | ||
2009 | Харри Поттэр ба Эрлийз хунтайж | Харри Поттэр | |
2010 | Харри Поттэр ба Үхлийн шүтээн 1-р бүлэг | ||
2011 | Харри Поттэр ба Үхлийн шүтээн 2-р бүлэг | ||
Марилинтэй өнгөрүүлсэн долоо хоног | Люси | ||
2013 | Энэ бол төгсгөл | ||
Ноа | Ила | Ноагийн өргөмөл охин |