Эл Хорфорд

Америкийн сагсан бөмбөгчин

Альфред Хоэль "Эл" Хорфорд Рейносо (Англи: Alfred Joel Horford Reynoso, 1986 оны зургаадугаар сарын 3-нд Пуэрто Плате хотод төрсөн) — Доминиканы мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Атланта Хокс багийн тоглогч юм. Тэрээр төв болон хүчний довтлогчийн байрлалд тоглодог.

Товчхон засварлах

Драфтаар сонгосон Атланта Хокс баг нь дөрвөн жилийн 17.53 сая долларын цалин[1] тогтоож өгсөн нь Эл Хорфордод урам өгч анхны улиралдаа 10.1 оноо, 9.7 бөмбөг авалт дунджилж байжээ.[2] Улмаар 2010 оны арваанэгдүгээр сард гэрээгээ таван жилээр 60 сая доллараар сунгасан.

2013 оны арванхоёрдугаар сард өмнө авсан цээжний булчингийн бэртлээ сэдрээж 2013-2014 оны улирлыг өнжсөн билээ.[3][4]

Эшлэл засварлах

  1. 2007-2008 NBA Rookie Scale
  2. "NBA Rookie Rankings April 17, 2008". NBA.com. Retrieved 2012-01-27.
  3. "HAWKS INJURY REPORT – DECEMBER 27, 2013". NBA.com. December 27, 2013. Retrieved January 1, 2014.
  4. Hawks' Horford has season-ending surgery

Холбоос засварлах