Элбилгэ хатан
Элбилгэ хатан (Руни бичиг:𐰃𐰠𐱅𐰼𐰾:𐰴𐰍𐰣, галиг:Ilbilga Katun) бол Түрэгийн хожуу хаант улсын Элтэрэс хааны хатан юм. Билгэ хаан, Күлтигин жанжин нарыг төрүүлсэн. Элбилгэ гэдэг нь жинхэнэ нэр биш, төр улсын хааны хатанд олгож байсан хүндэт цол байсан бололтой. Жишээлбэл Уйгур улсын Баянчур хааны авааль эхнэрийг бас ᠋᠋᠋Элбилгэ хатун гэж түүхэнд тэмдэглэсэн нь андуурахад хүргэдэг. Түүхэнд энэ хатны тухай Билгэ хааны гэрэлт хөшөөнөө гагц удаа дурдажээ.
Билгэ хааны гэрэлт хөшөөны бичээст: Дээрээс Түрэгийн тэнгэр, доороос ариун дэлхий ус, Түрэг улс үл сөнөх болтугай, өнөд орштугай хэмээн миний эцэг Элтэрэс хаан, эх Элбилгэ хатан зулайгаас өргөн дэвшүүлэв.[1]
Эшлэл
засварлах- ↑ А.Амар "Монголын товч түүх" УБ., 1989. т.66