Күлтигин[1] Монголчилбол Гол Жигин (Руни бичиг: 𐰚𐰇𐰠𐱅𐰃𐰏𐰤‎, галиг:Kül Tign) (684-731) бол Хожуу Түрэгийн хаант улсын гарамгай цэргийн зүтгэлтэн юм. Тус улсыг үндэслэгч Кутлук Элтэрэс хааны хүү, Билгэ хааны дүү юм.

Күлтигин
Нас барсан731 оны 2-р сарын 27 (46-47 настай)

Нэрний утга

засварлах

Күл гэдэг нь түрэг хэлээр нуур гэсэн утгатай ба энэ нь монгол хэлний гол гэх үгтэй адил үг юм. Мөрөн голыг эс тооцвол монгол хэлэнд гол нь

1. Юмны дотоод төвд байдаг зүйл

2. Чухал үндсэн зүйл гэсэн утгатай.

Нуур бол бүхэлдээ газраар хүрээлэгдсэн их ус учир Гол гэдэг нь Күл гэдэг үгтэй нэг үг гэдгийг нэгдэхь утгаар батлаж болох юм. Мөн хоёрдахь утгаар бол Монголчууд эрт дээр үеэс хэн нэгэнд хэргэм цол өгөхдөө далай хаан, далай аварга, далай лам, Чингис буюу тэнгис гэх мэтээр их, том, агуу, үлэмж гэсэн утгаар тэнгис, далай гэх үгсийг хэргэлдэг байсан байж болох учир бас л утгын хувьд дүйнэ.

Тигин гэдэг нь эзэн гэсэн утгатай цол бөгөөд өдгөөгийн Монгол Түрэг хэлэнд байхгүй ч зарим монгол овгуудын нэрэнд бий. Жишээлбэл Илжигин эсвэл Элжигин нь Эл, Ил буюу улс, Тигин нь эзэн үнээс Улсын Эзэн гэсэн утга гарч ирнэ. Тэрнээс хэн нэгэн овог аймгаа Илжиг гэсэн нэрээр яасан ч нэрлэхгүй.

Чингис хааны өвөг дээдэс болох Бөртэ чоно эл нэрний Бөрт нь түрэг хэлээр чонт гэсэн утгатай ба Боржигин гэх нэрийг түрэг хэлээр Бөр буюу чоно, Тигин буюу эзэн үүнээс Чоно Эзэн гэх утга гаргах бүрэн боломжтой байна. Үүнээс үзхэд Хөх Түргийн үед түргүүд зарим монгол овог аймгуудад ийнхүү цол хэргэм өгсөн байж болох юм. Дээрхээс үзхэд Күлтигин гэх энэхүү нэрийг Гол Тигин, Гол Жигин гэж монголоор нэрлэхэд болохгүй зүйл байхгүй.

701 онд Тардушын шад Могилян, 16 настай дүү Күлтигиний хамт цэрэг удирдан довтолж Чүй мөрний орчмын Киргиз аймаг овгуудыг эзлэн Түрэгийн захиргаанд авчээ. Мөн 703 онд өөрийн ах Тардушын шад цолтой Могиляны хамтаар цэрэг захирч, Байгаль нуураар нутагтай Байыркү аймгийг эзлэн төвшитгөв. 711 онд Тонюкук ноёны захирсан 20,000 цэрэгт багтан явахдаа Өрөнгө голын орчимд Түргеш улсын 100,000 цэрэгтэй байлдаж, Түргешийн Суогэ хааныг нь алж, цэргийн хүчийг нь бут ниргэж ялалт байгуулсан. Энэ тулааныг түүхэнд Болчугийн тулалдаан гэдэг. 713 онд олон жанжидын хамтаар цэрэг захирч, Харлуг аймгийг эзлэв. 716 онд Капаган хаан нас барсан, үүний дараа хаан суурингийн төлөөх тэмцэл өрнөж, Капаган хааны хүү Бегьюг дэмжигчид, Элтэрэс хааны хүү Могиляныг дэмжигчид гэж хоёр хуваагдахад, цэргийн ноёдын олонхын дэмжлэг авсан Могилян ялж, эсрэг талын олон ноёд, өөрийн авга ах Дуошифу нарыг алж ялалтаа тэмдэглэн, Билгэ хаан цолтой их сэнтийд суув. Энэ явдалд Күлтигин жанжин цэргийн хүчийг удирдан оролцож, өөрийн ахыг шууд ялахад чухал нөлөө үзүүлсэн. 731 оны 2 сард нас барж, тус жилийн 11 сард дурсгалын чулуун хөшөөг сийлж, тахилын онгоныг байгуулсан. Түүнийг нас барснаас хойш ердөө 3 жилийн дараа түүний ах Билгэ хааныг хороож, Түрэг улсад эрх мэдлийн төлөөх тэмцэл эхэлсэн.

  1. Түүний нэрийг ихэнхидээ Күлтегин, Культегин, Күльтегин, Кюльтегин гэж олон янзаар бичиж хэвшжээ. Орхоны Хөшөө Цайдам дахь Күлтигиний гэрэлт хөшөөнд 𐰚𐰇𐰠 𐱅𐰃𐰏𐰤‎‎ (Kül Tigin) гэж бичсэн байдаг. 𐱅𐰃𐰏𐰤(Tigin) - Тигин гэх үгний хоёр дахь үсэг 𐰃 нь i буюу и үсэгээр бичигддэг, Иймээс гэрэлт хөшөөний бичээсийг нягтлан харахыг хүсч байна.