Гүрэн
(Эзэнт гүрэн-с чиглүүлэгдэв)
Гүрэн гэвэл энгийнээр улс, орон гэдэгтэй адил утгатай үг юм. Бүр нарийвчилвал дотроо өөр хэлт олон үндэстнийг багтаасан тив, дэлхийд улс төр, эдийн засаг, цэргээр давамгайлах цөөн тооны улсыг гүрэн гэж ойлгоно. Орчин үед АНУ, 1990 оныг хүртэл оршиж байсан ЗХУ-ыг хэт их гүрэн гэж, харин эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэх Их Наймд багтах улсыг их гүрэн хэмээх нь бий.