Эгэл ногоолзой
Эгэл ногоолзой (Carduelis spinus) нь Бужиргынхан овгийн жижиг шувуу юм. Тэд Европ, Азийн шилмүүст болон навчит модон ойд түгээмэл таарна.
Эгэл ногоолзой | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Эрэгчин
Эмэгчин
| ||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Carduelis spinus Карл Линней, 1758 | ||||||||||||||
Амьдрах бүс C spinus
|
Шилмүүст мод, тэр дундаа гацуур ихтэй газар үүрээ засаж, 2-6 өндөг гаргадаг. Эмэгчин нь өндгөө дарах ба 11-14 хоног ажээ. Гол идэш тэжээл нь ургамлын үр бөгөөд үржлийн улиралд хорхой шавьж ангуучилна.
Гадаад төрх
засварлахЭгэл ногоолзой жижиг биетэй, богино сүүлтэй. 11-12.5 см урт, далавчаа дэлгэхэд 20-23 см, 10-18 гр жинтэй юм. Нуруун хэсэг нь ногоон саарал, өвөр хэсэг нь саарал судалтай цагаан байна. Далавч нь хар өнгөтэй ба шар хөндлөн судалтай, хар сүүлнийх нь хоёр хажуу нь шар. Эрэгчин нь шар нүүр, цээжтэй, толгойн орой нь хар. Эмэгчин ба залуу шувуу нь сааралдуу ногоон толгойтой.
Зургийн цомог
засварлах-
Female
-
Эрэгчин
-
Эмэгчин
-
Эрэгчин
-
Female
Цахим холбоос
засварлах Commons: Carduelis spinus – Викимедиа дуу дүрсний сан
- Eurasian Siskin videos, photos & sounds on the Internet Bird Collection
- Ageing and sexing (PDF) by Javier Blasco-Zumeta