Шөвгөр цахлай, Chroicocephalus genei, нь дундаж хэмжээний цахлай бөгөөд Газар дундын тэнгис , хойд ба баруун Энэтхэгийн далай орчим (Пакистан г.м) нутаглана. Ихэнх нь нүүдэллэн өвлийн улиралд Африк, Энэтхэгийг зорино.

Шөвгөр цахлай
Saloum Delta, Senegal
Saloum Delta, Senegal
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Хиазтан
Овог: Цахлайнхан
Төрөл: Chroicocephalus
Зүйл: C. genei
Латин нэр
Chroicocephalus genei
(Brème, 1839, Sardinia)
Ижил утгатай нэршил

Larus genei

Chroicocephalus genei

Гадаад төрх

засварлах

Шөвгөр цахлай 37-40 см урт, далавчаа дэлгэхэд 90-102 см юм. Хөл болон хошуу нь бараан улаан өнгөтэй ба уртдуу хүзүүтэй. Зуны улиралд цээж хэсэг нь ягаан болдог. Нуруун хэсэг нь цэнхэр сааралдуу байна. 2 нас хүрээд бүрэн бие гүйцнэ. Тэд газар үүрээ засаж 3 өндөг гаргадаг.

  • Harrison, Seabirds ISBN 0-7470-8028-8
  • Mullarney, Svensson, Zetterstrom and Grant, Collins Bird Guide ISBN 0-00-219728-6
  • Pons J.M., Hassanin, A., and Crochet P.A.(2005). Phylogenetic relationships within the Laridae (Charadriiformes: Aves) inferred from mitochondrial markers. Molecular phylogenetics and evolution 37(3):686-699

Цахим холбоос

засварлах
  Commons: Шөвгөр цахлай – Викимедиа зураг, бичлэг, дууны сан