Шиндлерын жагсаалт (кино)

Шиндлерын жагсаалт (англи. Schindler's List) -1993 онд Стивен Спилбергийн Томас Кенеали (англи. Thomas Michael Keneally)-гийн "Шиндлерийн авдар" (англи. Schindler's Ark) романаас сэдэвлэн найруулсан драмын кино юм. Энэ кинонд Холокостод Польшийн мянга гаруй еврейчүүдийг үхлээс аварсан Германы бизнесмэн, "Германы ажилчдын Үндэсний социалист нам" (фашист) -ын гишүүн Оскар Шиндлерийн бодит түүхийг өгүүлдэг байна.

Кино найруулагч Стивен Спилберг

"Шиндлерийн жагсаалт" кино 1993 оны 11-р сарын 30-нд АНУ-ын Вашингтонд нээлтээ хийсэн бөгөөд 1993 оны 12-р сарын 15-нд АНУ-д, 12-р сарын 25-нд Канадад өргөн олон нийтэд үзүүлж эхэлсэн байна.

Уг кино нь мөн л ашгийн дээд амжилтыг үзүүлж, 22 сая долларын өртөгтэй байсан бол дэлхий даяар 322.2 сая долларын орлого олсон байна. Тус кино 1994 оны 3-р сарын 21-нд болсон 66 дахь удаагийн Оскарын шагналд 12 шагналд нэр дэвшсэнээс Шилдэг кино, Шилдэг найруулагч (С.Спилберг), Шилдэг зохицсон кино зохиол, Шилдэг киноны хөгжим зэрэг 7 шагналыг хүртсэн байна.

2004 онд АНУ-ын Конгрессын номын сан уг киног "соёл, түүх, гоо зүйн хувьд чухал ач холбогдолтой" гэж үзээд АНУ-ын Үндэсний кино бүртгэлд албан ёсоор авч хадгалуулахаар сонгосон байна.

Киноны үйл явдал

засварлах

Польш, 1939 он. Нацист командлалын шийдвэрийн дагуу Польшийн бүх еврейчүүдийг томоохон хотуудад цугларч бүртгүүлсэний дараа бүх еврейчүүд гетто руу нүүх ёстой болжээ.

Германы бизнесмен Оскар Шиндлер паалантай бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахаар Краков хотод иржээ. Шиндлер Германы армийн ахлах цолтнууд болон фашист намын цэрэгжсэн байгууллага болох "СС"-ийнханыг ресторанд дуучид, бүжигчдийн хамт тансаг оройн зоог барьж хурдан найзууд болдог байна. Улмаар санаачилагтай Оскарын халаасанд бүх хэрэгцээт зөвшөөрлүүд орж ирэв. Мөнгө олж, ажилчдын цуглуулж үйлдвэрлэлээ зохион байгуулах л үлджээ.

Шиндлер баян еврейчүүдэд татгалзахааргүй санал тавьж мөнгө авдаг (Германчуудын тавьсан хоригийн улмаас тэд өөрсдөө мөнгөө эргэлтэд оруулж чадахгүй байсан), хариуд нь баян еврейчүүд барааг нь авч өөр бараагаар сольж авдаг болжээ. Шиндлер үйлдвэрийн удирдлагыг Еврейн зөвлөлийн орон нутгийн гишүүн Ицхак Штерн-д даатгажээ. Тэр Шиндлерийн төлөө ажиллах хүсэл эрмэлзэлгүй ч геттогоос хааяа гарах бөгөөд нутаг нэгтнүүддээ ямар нэгэн байдлаар туслахаас өөр арга байгаагүй юм.

Олон еврейчүүд Шиндлерын үйлдвэрт ажиллах дуртай байдаг, учир нь энэ нь тэдэнд геттог хэсэг хугацаанд орхих боломжийг олгодог байв. Еврейчүүдийг ажилд авахын тулд Штерн техникийн мэргэжилтэй гэсэн баримт бичгийг хуурамчаар үйлдэхэд тусалдаг.

Шиндлерийн чадварлаг удирдлага болон армийн дээд удирдлагын найз нөхөд, үйлдвэрлэлийг зохион байгуулсан Штерн нар дэмжлэгээр үйлдвэр хурдан эрч хүчээ авав. Оскар Шиндлер ихээхэн мөнгөтэй болов. Тэрээр эхнэр Эмилия даа: дайн бол аливаа бизнесийн хөдөлгөгч хүч бөгөөд түүний хөгжил цэцэглэлтийн найдвартай баталгаа юм гэдэг.

Краковт СС-ийн офицер Амон Гёт ирж геттогийн еврейчүүдийг Пласовын хорих лагерьт хорьдог байна. Энэ үйл явцын үед Шиндлер адал явдал хайгч зөвхөн мөнгөний төлөө байсан түүнийг хүнлэг болох хувьслын эхлэл болжээ. Шиндлер Гёт болон бусад СС-ийн офицеруудын дэмжлэгийг авахын тулд тэдэнтэй найрсаг дотно харилцаатай байхыг хичээдэг.

Гёт Плазовын хорих лагерийг хааж, тэнд байсан еврейчүүдийг Освенцим (Аушвиц) руу явуулж устгах тушаал авдаг. Шиндлер хээл хахууль өгч Гёт-д "өөрийн үйлдвэрийн" ажилчдаа амьд үлдээхийг ятгаж, Чехословак дахь төрөлх хот болох Цвиттау-Бриннлиц дахь шинэ үйлдвэрт ажилтнуудаа ажлуулна гэдэг. Шиндлер, Штерн нар Освенцим руу явуулахгүй үлдээх ёстой ажилчдын жагсаалтыг гаргадаг байна.

Шиндлерийн үйлдвэрийн ажилчдын дийлэнх хэсэг нь Цвиттау-Бринлиц рүү амжилттай хүрсэн боловч эмэгтэйчүүд бөгөөд хүүхэд тээвэрлэсэн галт тэргийг Освенцим руу андуурч илгээжээ. Шиндлер өндөр албан тушаалтай цэргийн хүнд авлига өгснөөр тэднийг аварч чаддаг байна.

Шиндлер олсон бүх мөнгөө үйлдвэрээ хамгаалж байсан нацист офицеруудад авлига өгөхөд зарцуулдаг. Дэлхийн 2-р дайн Герман бууж өгөхөд түүний мөнгө дуусдаг юм. Дайны дараа Польшийн шүүх Амон Гётыг дүүжлэв.

Шиндлер "нацист ба боолын эзэн"-ийн хувьд давшилж буй Улаан армиас зугтах ёстой болов. Үйлдвэрийнх нь ажилчид түүнтэй салах ёс гүйцэтгэх үеэр түүнд Шиндлерийн үйлдлийг тайлбарласан захидал өгч, "Хэн нэгний амийг аварсан хүн бүх дэлхийг аварна" гэсэн бичээстэй алтан бөгж (хоригдолдуудын нэгнийх нь шүднээс цутгасан) бэлэглэжээ".

Өглөө нь ирсэн Зөвлөлтийн офицер еврейчүүдийг чөлөөтэй боллоо гэж зарлав. Еврейчүүд хоолны эрэлд хамгийн ойрын хот руу явдаг. Энэ зураг нь Шиндлерийн аварсан еврейчүүдийн орчин үеийн бичлэг болж өөрчлөгддөг байна.

Кино бүтсэн түүх

засварлах

Шиндлерийн аварсан еврейчүүдийн нэг Полдек Пфефферберг аврагчийнхаа тухай дэлхий дахинд хэлж ярих нь түүний амьдралын гэгээн даалгавар гэж үздэг байв. 1963 онд кино бүтээх анхны оролдлого бүтэлгүйтэв. Шиндлерийн тухай бүтэлгүйтсэн киноны зохиолыг америкийн кино зохиолч Ховард Кох бичжээ.

1982 онд Пфеффербергтэй уулзсаны дараа Томас Кенеали "Шиндлерийн авдар" номоо хэвлүүлсэн. Америкийн MCA корпорацын ерөнхийлөгч (үүнд Universal студи багтдаг) Сид Шейнберг Стивен Спилбергт номыг илгээжээ. Спилберг уг романыг сонирхож, Юниверсал киноны эрхийг авчээ. Гэсэн хэдий ч 1983 онд Пфефферберг зураг авалт хэзээ эхлэхийг асуухад Спилберг "10 жилийн дараа" гэж хариулжээ. Эцэст нь тэр санаагаа орхиж чадсангүй явсаар үүнийг хийх ёстой гэж бодож явжээ.

Алдарт найруулагч, кино жүжгийн зохиолч Билли Уайлдер зохиолын анхны хувилбарыг бүтээхэд оролцсон бөгөөд төслийн эхний үе шатанд тэр бүр найруулагчаар ажиллаж байжээ. Энэ киноны найруулагчаар Спилбергийг ажиллахыг ятгасан хүн бол Билли Уайлдер юм.

Краковын гетто татан буугдаж буй дүр зураг зохиолын зөвхөн нэг хуудсыг эзэлжээ. Спилберг үүнийг 20 хуудас болгон өргөжүүлж, дэлгэцийн цагийг 20 минут болгосон. Тэгээд тэр үйл явдлын гэрчүүдийн ярианд үндэслэн үүнийг бүтээсэн. Спилберг Освенцимд зураг авалт хийх зөвшөөрөл авч чадаагүй тул хорих лагерийг бүрэн дуурайлган зураг авалт хийжээ.

Зураг авалтын үеэр ямар ч ногоон өнгө хэрэглэж болохгүй, учир нь хар цагаан хальсан дээр өнгө нь тийм ч сайн харагддаггүй. Киноны бараг 40%-ийг гар аппаратаар авсан.

20,000 хүний хувцас өмсөхийн тулд хувцасны загвар зохион бүтээгч Польшид студи дайны үеийн хувцас худалдаж авахыг хүсч буй зар сурталчилгааг байрлуулжээ. 1990-ээд оны эхээр Польшийн эдийн засгийн байдал нэлээд хүнд байсан тул нутгийн иргэд 1930-1940-өөд оны үеийн хувцас хунараа заржээ.

Зураг авалт төлөвлөсөн хугацаанаасаа 4 хоногийн өмнө дууссан. Тэд нийтдээ 72 хоног үргэлжилсэн байна.

Энэ кино нь Спилберг, польш зураглаач Януш Камински хоёрын хамтын ажиллагааны эхлэл болсон юм. Спилбергийн найруулсан дараагийн бүх киноны зураг авалтыг зөвхөн тэр хийсэн байна.

Киноны хөгжмийн гол сэдвийг алдарт хийлч Ицхак Перлман (англи. Itzhak Perlman, еврей. יצחק פרלמן‎) хийл хөгжим дээр тоглосон. Соло кларнет хэсгүүдийг израилийн алдарт кларнет тоглогч Гиора Фейдман тоголдог.

Гол дүрүүд

засварлах
Жүжигчин Дүр
Лиам Нисон Оскар Шиндлер
Бен Кингсли Ицхак Штерн
Рэйф Файнс Амон Гёт
Кэролайн Гудолл Эмилия Шиндлер
Жонатан Сегал Полдек Пфефферберг
Эмбет Дэвидц Хелен Хирш
Марк Иванир Марсель Голдберг
Эзра Даган рабби Менеша Левартов
Анжей Северин Юлиан Шернер
Этель Шиц женщина из гетто
Павел Делонг Долек Хоровиц
Беатриче Макола Ингрид
Ганс-Михаэль Реберг Рудольф Хёсс