Стивен Спилберг
Стивен Аллан Спилберг (Англи: Steven Allan Spielberg 1946оны 12 сарын 18-нд төржээ) нь Америкийн кино найруулагч, продюсер, кино зохиолч юм. Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан олон олон кино оддыг өөрийн бүтээлээрээ таниулсан Стивен Спилберг дөч гаруй жилийн туршид кино урлагийн төрөлд хүч оюунаа дайчилсан нэгэн. Шинжлэх ухааны хүүрнэл зохиол болон адал явдалт дэлгэцийн бүтээлүүд дээр голлон ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд терроризм, дайн самуун, боолчлолын сэдэв бүхий киног бүтээх ажлыг хийж байгаа. Спилберг Оскар-ын Шилдэг найруулагч шагналыг Шиндлэрийн бүртгэл (1993), Цэрэг Райныг аварсан нь (1998) бүтээлүүдээрээ авч байжээ. Кино сонирхогчдын маш сайн мэдэх Юрийн галавын цэцэрлэг кино нь өндөр ашиг орлого олсон кино жагсаалтад арванхоёдугаарт жагсдаг. Спилбергийн бүтээлүүд дэлхий даяар 8.5 тэрбум долларын ашиг олсон байдаг Форбес сэтгүүлээс түүнийг тэрбумтнуудын жагсаалтад оруулсан байдаг. Харин Тайм сэтгүүл Зууны онцлох 100 хүний жагсаалтад оруулсан нь түүнийг дэлхийд хэр их нөлөө бүхий эрхэм болохыг тод харуулж өгч байгаа.
Бага нас
засварлахСпилберг Америкийн Нэгдсэн Улсын Охайо муж улсын Цинцинатти хотод 1946 оны 12 сарын 18-нд еврэй угсааны гэр бүлд мэндэлжээ. Эцэг Арнольд нь ресторанд төгөлдөр хуур тоглож хажуугаар нь цахилгааны инженер хийдэг байсан. Спилберг хүүхэд ахуй наснаасаа найзуудтайгаа 8 мм-ийн хальсан дээр богино хэмжээний кино хийж ресторанд 25 центээр үзүүлж, эгч нь энэ үед попкорн зарж давхар мөнгө олох байдлаар бага наснаасаа эгч дүүс уялдаатай бизнес эрхэлдэг байжээ.
Спилберг 1958 онд хөвгүүдийн скаутад байх үедээ Сүүлчийн халз тулаан зохиомжийг найман миллиметрийн хальсаар бүтээн шагнуулж байжээ. 1963 онд 16 настай Спилберг 140 минут үргэлжлэх шинжлэх ухааны адал явдалт Галт гэрэл киног 500 долларын өртөгтэйгээр бүтээж байсан.
1968-1975
засварлахТүүний мэргэжлийн анхны бүтээл телевизийн олон ангит Шөнийн Галлерей (1969) кинонд алдарт жүжигчин Жон Крауфорд 64 насандаа тоглож, нас барах хүртлээ Спилбергтэй нөхөрлөж байсан гэдэг. Универсал Пикчерс-тэй 1971 онд богино хугацааны гэрээ байгуулснаар Тоглоомын нэр цуврал киноны найруулагчаар хамтран ажиллах болж удалгүй Овен Маршал: Өмгөөлөгч (1971), Коломбо (1971) зэрэг цуврал кинонууд дээр нэг жилд гурван киноны найруулагчаар ажиллаж амжжээ. Универсал пикчерс-тэй байгуулсан гэрээний хугацаанд дөрвөн ч киног бүтээж тухайн үедээ чамлахааргүй амжилт олж чадсаныг тухайн үеийн кино шүүмжлэгч Дилли Павел олзуурхан бичсэн байдаг. Түүнчлэн 1970 оны эхэн үед үзэгчид ихээр татагдаж байсан Буг чөтгөр нэртэй телевизийн цуврал кинотой эн тэнцэхүйц Хөнөөл телевизийн цуврал киног 1972 онд бүтээж амжив. Телевизийн киноны мастер, Оскарын шагналт жүжигчин Мартин Ландаутай ажиллах гэрээ байгуулж чадсан нь Спилбергт том аз завшаан болж чадсан байна. Гэрээний дагуу Ландаутай хамтран гурван телевизийн кино хийсэн. Спилбергийн театрын кино бүтээх ажил Шугерлэнд Экспресс (1974) киногоор эхэлжээ. Уг кинонд гэр бүлээ цуцлуулж байгаа хосын цагдаагийн байгууллагаар дамжуулан хүүхдүүдээ асрамжлах хэргийн талаар үүсч буй маргаантай асуудал, түүнээс үүдэн гарах үйл явдлын өрнөлийг харуулдаг. Оскарын шагналт жүжигчин Голди Хаун тоглосон уг кино Каннын кино наадмаас Шилдэг дэлгэцийн бүтээл шагнал хүртсэн байна.
Продюсер Ричард Занук, Дэвид Браун болон жүжигчин Ричард Дрэйфуз нартай хамтран алуурчин махчин загасны тухай Эрүү нэртэй аймшгийн киног 1975 онд бүтээж 470,653,000 долларын ашиг орлого олсоноороо бокс оффисыг тэргүүлж Оскарын шагналыг гурван номинацид хүртэж Жаусманиа нэрээр залуу Спилберг саятан болж дэлхий даяар нэр нь түгжээ.
1975-1994
засварлахАм 2, Кинг Конг, Супермэн зэрэг киног найруулахаас татгалзаж улмаар жүжигчин Ричард Дрэйфузтай хамтран харь гаригийн биетийн тухай зөгнөлт Гурав дахь угсаатантай учирсан нь киног 1977 онд бүтээжээ. Уг кино нь Оскарт зургаан номинацаар нэр дэвшиж найруулагчаар ажилласан Спилберг анх удаагаа нэр дэвшиж, киноны багийнхан хоёр төрөлд (зураглаач - Вилмос Зигмунд болон дууны эффектийн ажлын тусгай шагнал - Фрэнк Варнер) хүртжээ. Дараагийн кино дэлхийн хоёрдугаар дайны үйл явдлыг харуулсан 1941 (1979) нэртэй Колумбиа Пикчерс-тэй хамтарсан инээдмийн төрлийн бүтээл юм.
1977 онд Спилберг найз Жорж Лукасын Оддын дайн, 1981 онд Индиана Жонсын адал явдал, Лост Аркын дээрэмчин киноны багт орж ажиллаж байжээ. Оддын дайн болон Индиана Жонсын адал явдал кинонууд нь Холливудын алтан үеийн бүтээлд тооцогддог шилдэг бүтээлүүд юм.
1982 онд Спилберг шинжлэх ухааны хүүрнэл зохиолын төрөлд тооцогдох И.Т хэмээх киног бүтээсэн ба балчир хөвгүүний найз сансар огторгуйгаас ирсэн зочин И.Т нарын хоорондын харилцааны талаарх зөгнөлт үйл явдал гардаг. И.Т Оскарын найман номинацид нэр дэвшиж байжээ.
1982-1985 онд Спилберг Полтергест (1982) киноны зохиолыг бичиж продюсерээр, Харанхуйн бүс (1983) өргөн дэлгэцийн бүтээлийн хоёрдугаар найруулагчаар, Гууни (1985) киноны зохиолыг бичилцэж найруулагчаар тус тус ажиллажээ. 1984 онд Индиана Жонс ба Мөхлийн агуй, 1985 онд Ягаан өнгө кинонд тус тус найруулагчаар ажиллажээ. Ягаан өнгө бүтээл нь 1900-гаад онд болж буй Африк гаралтай Америк бүсгүйн амьдралыг харуулсан ба шоу хөтлөгч Офра Уинфри, Алтан бөмбөрцөг-ийн эзэн Вууфи Голдберг нар тоглож Оскарын арван нэгэн номинацид өрсөлдөж байжээ.
1987 онд Жон Малкович, Кристиан Бейл нарын тоглосон Нарны эзэнт гүрэн кинонд найруулагчаар ажиллаж, уг кино Оскарын төлөө өрсөлдөж байжээ. 1989 онд Индиана Жонс ба Сүүлчийн загалмайтны аян дайн киног найруулж уг цуврал киноны өмнөх баг болох найруулагч Жорж Лукас, жүжигчин Харрисон Форд нарыг болон шинээр жүжигчин Шон Коннерийг дуудаж тоглуусан ба Индиана Жонс ба Сүүлчийн загалмайтны аян дайн кино тухайн жилдээ бокс оффист Бэтмэн-тэй зэрэгцэн өндөр ашиг орлогыг олж байсан түүхтэй ажээ.
Ричард Дрэйфузийн тоглосон Дандаа киног 1989 онд найруулсан нь түүний анхны романтик бүтээл болсон юм.
1991 онд жүжигчин Робин Виллиамсын тоглосон Петер Пэний адал явдал бүхий Хук, 1993 онд үлэг гүрвэлийн цэцэрлэгт өрнөж буй үйл явдлыг харуулсан Юрийн Галавын цэцэрлэг зэрэг дэлхий дахинд өндөр ашиг олсон орлого бүхий гайхалтай киноны найруулагчаар ажиллаж үүгээрээ Спилберг гуравт жагсах болсон байна. Спилбергийн дараагийн кино Шиндлерийн бүртгэл хэмээх 1100 хүнийг олноор нь хоморголон хөнөөх аюулт байдлаас аварч буй эрийн үйл явдлыг харуулсан Оскарын шагналт бүтээл. Америкийн кино хүрээлэнгээс гаргасан Америкийн хамгийн алдартай 10 бүтээл /1997 онд/ жагсаалтын 9-д жагсаж байсан бол 2007 онд 8-д шилжжээ.
Жүжиглэх ур чадвар
засварлахСтивен Спилберг Ах дүү Блюз (1980), Мангас (1984), Ванилла тэнгэр (2001), Остин Паверс алтан үеийнхэнтэй (2002) зэрэг кинонуудын багахан дүрүүдэд тогложээ.
Хувийн амьдрал
засварлахСпилберг анхны эхнэр жүжигчин Ами Ирвингтэйгээ 1985 онд гэрлэж байжээ. Харин 1989 онд тэд гэр бүл цуцласан ба Ами Спилбергээс 100 сая доллар нэхэмжлэн авсан ба тэд Макс Самуэл нэртэй хүүтэй. Хожмоо Спилберг Индиана Жонс ба Мөхлийн агуй кинонд нь тоглосноос хойш харилцаатай болсон байсан жүжигчин Кэйт Кэфшэвтэйгээ 1991 онд гэрлэсэн тэд одоо Лос-Анжелес, Нью-Йорк, Зүүн Хэмптон, Флоридад амьдарч байсан. Спилберг долоон хүүхэдтэй.
Старлайт Хүүхдийн Сан
засварлах1991 онд Спилберг санаачлан Старлайт Хүүхдийн Сан-г байгуулжээ. Энэ нь хүүхдийн эрхийг хамгаалах болон тэдэнд туслах тусламжийн хүүхдийн сан юм.
Хобби
засварлахСпилберг шог зураг, кино наргианаар өөрийгөө баясгах хоббитой. 1974 оноос хойш Понг видео тоглоомыг тоглож энэ нь одоо Вий, Плэйстэйшн 3 ба Иксбокс 360 тоглоомуудаар солигдож түүн дээрээ Медал оф Хонор цувралууд, Кол оф Дюти 4: Модерн Ваарфэйр зэрэг тоглоомуудыг тоглох дуртай.
Кино бүтээл
засварлахНайруулсан
засварлах- Галт гэрэл (1964)
- Амблин (1968)
- Халк тулаан (1971)
- Шугерлэнд Экспресс (1974)
- Эрүү (1975)
- Гурав дахь угсаатантай учирсан нь (1977)
- 1949 (1979)
- Полтергейст (1982)
- Харь гаригийн хүн(1982)
- Харанхуйн бүс (1983)
- Индиана Жонс ба Мөхлийн агуй (1984)
- Ягаан өнгө (1985)
- Нарны эзэнт гүрэн (1987)
- Дандаа (1989)
- Индиана Жонс ба Сүүлчийн загалмайтны аян дайн (1989)
- Хук (1991)
- Юрийн галавын цэцэрлэг (1993)
- Шиндлерийн бүртгэл (1993)
- Амистад (1997)
- Дэлхийн төгсгөл: Юрийн галавын цэцэрлэг (1997)
- Цэрэг Райныг аварсан нь (1998)
- Хиймэл оюун ухаан (2001)
- Чаддаг юм бол бариад ав (2002)
- Цөөхийн мэдээлэл (2002)
- Онгоцны буудал (2004)
- Мюнхен (2005)
- Дэлхийн дайн (2005)
- Индиана Жонс ба Болор гавлын эзэнт гүрэн (2008)
- Линколн (2011)
Удирдсан
засварлах- Харь гаригийн хүн(1982)
- Харанхуйн бүс (1983)
- Ирээдүй рүү аялсан нь (1985)
- Нарны эзэнт гүрэн (1987)
- Ирээдүй рүү аялсан нь I (1989)
- Дандаа (1989)
- Ирээдүй рүү аялсан нь III (1990)
- Юрийн Галавын цэцэрлэг (1993)
- Шиндлерийн бүртгэл (1993)
- Амистад (1997)
Зохиосон
засварлах- Галт гэрэл (1964)
- Амблин (1968)
- Гурав дахь угсаатантай учирсан нь (1977)
- Полтергейст (1982)
- Гууни (1985)
- Хиймэл оюун ухаан (2001)
Тоглосон
засварлах- Ах дүү Блюз (1980)
- Мангас (1984)
- Ванилла тэнгэр (2001)
- Остин Паверс алтан үеийнхэнтэй (2002)
Цахим холбоос
засварлах- Commons: Стивен Спилберг – Викимедиа дуу дүрсний сан
- Wikiquote (en) — Стивен Спилберг
- Стивен Спилберг — Internet Movie Database