Шилийн сайн эр гэдэг нь 19-р зууны хоёрдугаар хагасаас 1930-аад он хүртэл гэргүй шилээр амьдрагч буюу хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж амьдардаг эрсийг хэлдэг байжээ. Шилийн сайн эр гэсэн онцлог нь хятадын худалдаачид, баяд ноёдын адуу мал, эд хөрөнгийг дээрэмдэх эсвэл хулгайлж аваад ядуу хүн ардад тус болж хулгайлсанаа тарааж өгдөг хулгайч эрсийг хэлдэг байжээ. Харин хувиа бодож, хулгай дээрэм хийдэг байсан хулгайч нарыг хэлдэгүй байж. Шилийн сайн эрс нь одоогийн Сүхбаатар аймгийн Шилийн богд ууланд гарч тангараг өргөдөг байсан түүхтэй гэдэг.

Шилийн сайн эрсийн одоог болтол домог болсон эрс гэвэл Хулгар Нацаг, Торой Банди, Тогос Цүлтэм, Цахиур Төмөр, хангай Базар, Улаан Дамаа Хундан хэмээх Бадамжав зэрэг хүмүүс байдаг. Эд нарын зарим нь Тунгалаг тамир, Газар шороо, Алтайд, Минжийн Хангай зэрэг уран зохиолуудад эерэг талын баатар болон мөнхөрсөн. Аригун бүүвэй, Найдан Ормой, Гүн Саваа зэрэг дорнод талд сайн эрс байжээ.