Цахиур Төмөр
Цахиур Төмөр нь Монголын ард түмний дунд шилийн сайн эрийн сонгодог төлөөлөгч болон танигдсан бодит түүхэн хүн-уран зохиолын дүр юм. Засагт ханы Цахиур Төмөр гэсэн дүрээр Ч.Лодойдамбын "Тунгалаг тамир" романд эерэг талын баатар болон дүрслэгдсэн байдаг.
Бодит Цахиур Төмөр нь Сайн ноён хан аймгийн буюу одоогийн Булган аймгийн Могод сумын гаралтай хүн байсан ажээ. Түүний түүх ээдрээтэй бөгөөд Баруун дөрвөн аймагт 1932 онд гарсан зэвсэгт бослогын үед Самбуу Дөвчингийн шар цэргийн талд байлдаж яваад алагдсан байна.