Геотерм буюу газрын хэвлийн дулаан нь эх газрын гадарга доор хуримтлагдсан дулаан юм. Энэ нэг ёсондоо газар доор хадгалсан сэргээгдэх эрчим хүч гэсэн үг бөгөөд энэхүү дулааны энергийг авч ашиглах боломжтой юм. Газрын хэвлийн дулааныг шууд хэрэглэж болохоос гадна халаалт болон хөргөлтийн зориулалтаар дулааны зах зээлд, мөн цахилгаан эрчим хүчийг гарган авах зорилгоор дулааны цахилгаан станцад ч хэрэглэж болдог. Геотерм гэх нэршилээр дулааныг судлах геологийн шинжлэх ухааныг болон газрын хэвлийн дулааныг ашиглах инженер техникийн салбарыг ч бас нэрлэдэг.

Энэхүү дулаан нь чулуулаг давхаргын дулаан дамжуулалтаар буюу чулуулгын ан цаваар дээшилсэн хайлмал магма чулуулаг давхаргад хуримтлагдсанаар газрын гадаргууд ойртдог.

Геотермийн эрчим хүчний маш их нөөцтэй газрууд нь ихэвчлэн тивүүдийн хоорондох тектоникийн хагарлууд дээр оршиж галт уул, газар хөдлөлтэй холбоотой боловч геотермийн эрчим хүч дэлхийн ихэнх хэсэгт байдаг. Дулааны нөлөөгөөр гадаргын тэжээл ус газрын доорх уст үед орж халснаар геотермийн эрчим хүч нь халуун ус, уур хэлбэртэй байдаг.

Энэ халуун ус, уур нь дээш хөөрч резерварт хуримтлагдах буюу халуун рашаан, халуун уур, гейзер болон газрын гадарга дээр илэрч гарч ирдэг (Зураг ). Энэхүү резервар руу өрөмдлөг хийх замаар халуун ус, уурыг цооногоор гарган авч ашигладаг.

Mонгол Улсын геотермийн эрчим хүчний нөөц болон ашиглах бололцоо

засварлах

Монгол орны геотермийн эрчим хүчний хайгуул судалгааны ажил 1975-1980 оны хооронд маш эрчимтэй явагдаж байсан ба энэ үед одоо ашиглагдаж байгаа цөөн тооны халуун рашаан түшиглэсэн сувилал бий болсон. Энэ судалгааны ажил нь голлон дулааны эрчим хүч үйлдвэрлэх боломжийг судалсан. Эрчим хүчний зориулалтаар ашиглаж боломжийн талаар Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төвийн Геотермийн судалгааны баг 2001 оноос эхлэн судалж байна.

Цахим холбоос

засварлах
  Commons: Геотерм – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Геотерм – Энэ үгийг тайлбар толиос харна уу