Чөлөөт уналтын хурдатгал
Чөлөөт уналтын хурдатгал (g) - вакуум орчинд унаж буй биетэд хүндийн хүчний нөлөөллөөр үүсэх хурдатгал, ө.х. гаргийн таталцлын хүч ба түүний эргэлтээс үүсэх инерцийн хүчнүүдийн (кориолисын инерцийн хүчнээс бусад) геометр нийлбэр. Ньютоны II-р хуулийн дагуу чөлөөт уналтын хурдатгалын тоон утга нь, нэгж жинтэй биетэд үзүүлэх хүндийн (таталцлын) хүчтэй тэнцэнэ.
Дэлхийн гадаргууд унах чөлөөт уналтын хурдатгал 9,8 м/с2 -тай тэнцэнэ. Хэмжих нэгжийг тодорхойлох үед хэрэглэдэг стандарт утга нь g = 9,80665 м/с2, техникийн тооцоололд арай хөнгөвчлөн g = 9,81 м/с2 утгыг ашигладаг.
g-ийн стандарт утга нь Дэлхийн гадаргууд чөлөөтэй унах дундаж хурдатгал гэж тодорхойлогдсон ба 45,50 өргөрөгт, далайн түвшинд чөлөөтэй унах хурдатгалтай ойролцоогоор тэнцэнэ.
Дэлхийн гадаргууд унах чөлөөт уналтын хурдатгалын бодит утга нь өргөрөг, хугацаа ба бусад хүчин зүйлүүдээс хамааран, 9,780м/с² -с (экваторт) 9,832 м/с²-ийн (газар зүйн туйлуудад) хооронд хэлбэлзэнэ. Тухайн газрын g-ийн утгыг доорхи томьёогоор тооцоолж болно:
Үүнд: — тухайн газрын өргөрөг, — далайн түвшнээс хамаарах өндөр, метрээр. Энэ томъёог 0-с хэдэн арван км хоорондох өндрийн хязгаарт л хэрэглэж болно.
Бодит байдал дээр чөлөөт уналтын хурдатгалыг агаарын нөлөөг тооцож хэмжилт хийж тодорхойлно. Агаар нь унаж яваа биед салхины урсгал болж өөрийн нөлөөг үзүүлдэг. Хэвтээ чиглэлд шидэгдсэн бие гэж үзвэл агаарын нөлөөг оруулж бодох нь амьдралд хамгийн ойр байдаг.