Чүлтэмийн Алтан-Өлзий
Монгол улсын тайз, дэлгэцийн жүжигчин, МУГЖ (2002) Чүлтэмийн Алтан-Өлзий (1950-2017 оны 1 сарын 7) Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багийн нутаг, Улаан үзүүр гэдэг газар төржээ. 1973 оноос УДЭТ-т жүжигчнээр ажиллажээ. Тэрээр үндэсний болон сонгодог жүжигт, эмгэнэлт ба инээдмийн аль ч дүрд тоглох чадвартай арга туршлагатай жүжигчин бөгөөд түүний тоглолтын хэв маяг нь үнэн, энгийн байдлыг эрхэмлэж, сэтгэлийн үйлдлийг тууштай баримталдагт оршино хэмээн түүний ур чадварыг судлаачид үнэлдэг билээ. Тэрээр 2002 онд МУГЖ цол хүртсэн.
Чүлтэмийн Алтан-Өлзий | |
Өнөр бүл киноны Гармаагийн дүр | |
Хувийн танилцуулга | |
---|---|
Төрсөн он | 1949 он (74–75 настай) |
Төрсөн газар | Монгол улсын Завхан аймгийн Түдэвтэй сум |
Нас барсан он | 2017 он (6–7 настай) |
Яс үндэс | монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол (БНМАУ → МУ) |
Ажил үйл | жүжигчин |
Жүжигчний танилцуулга | |
Төрөл | тайз (жүжиг), дэлгэц (УСК) |
Танил үе | 1973 он — өнөөдөр |
Алдар цол | |
Төр нийгмийн шан Монгол улсын гавьяат жүжигчин (2002) |
Тайзнаа бүтээсэн дүрүүд
засварлахЗохиолч | Жүжгийн нэр | Дүрийн нэр | Он |
---|---|---|---|
Д.Мягмар | Нандин Эрдэнэ | сурагч | 1973 |
Ш.Цэрэн | Галт шугуй | Джем Рей | 1974 |
А.Папаян | Цаг өөр болжээ | Зарзан Таная | 1974 |
Д.Батбаяр | Дөшинжирмийнхэн | Жаргал | 1974 |
Ч.Чимид | Маш нууц | Оргодол | 1975 |
Д.Мягмар | Би яагаад? | Самдан | 1975 |
Д.Намдаг | Оролмаа | Шархүү | 1975 |
М.Горький | Егорь Булсчевийнхан | Бүрээч | 1975 |
К.Гольдони | Хоёр эзний ганц зарц | Сильва | 1976 |
Б.Нямаа | Хурлын дараа | Санжаа | 1976 |
В.Вампилов | Ууган хүү | Кудимов | 1976 |
В.Розов | Аз жаргалын эрэлд | Коля | 1977 |
С.Удвал, Э.Оюун | Бумбат эрдэнэ | Чинбат | 1977 |
А.Папаян | Цаг өөр болжээ | Вардан | 1977 |
В.Вишневский | Үхэвч үнэн ялна | Усан цэрэг | 1977 |
Б.Брехт | Эхийн сэтгэл | Гоги | 1977 |
Н.Анкилов | Цэргийн бэлэвсэн гэргий | Цагдаа | 1978 |
Д.Намдаг | Ээдрээ | Гинжит хүн | 1978 |
Ч.Лодойдамба | Гарын таван хуруу | Элбэг | 1978 |
У.Шекспир | Отелло | Цэрэг | 1978 |
Д.Мягмар | Нэгэн няравын паян | 1-р залуу | 1979 |
Ч.Чимид | Маш нууц | Тэрбиш | 1979 |
П.Панчёв | Шовгор малгайтын дууль | Дээрэмчин | 1979 |
Б.Дашдаваа | Сахиуст цэрэг | Пэлжээ | 1979 |
У.Шекспир | Гамлет | Озрик | 1979 |
И.Дрүцэ | Хүний мөс | Санду | 1980 |
А.Губарев | Их ид шидтэн | Хазгар | 1981 |
Ч.Чимид | Арын албаныхан | Борбанди | 1981 |
Э.Оюун | Ширүүн тулааны өмнө | Жү дарга | 1981 |
Ч.Лодойдамба | Гарын таван хуруу | Батаа | 1981 |
Д.Мягмар | Найрын ширээний ууц | Дамдин | 1981 |
Х.Хамза | Баян барлаг хоёр | Имам | 1981 |
С.Маршак | Муурын байшин | Хэрээ | 1982 |
Д.Дожоодорж | Унаган хайр | Чагдал | 1982 |
С.Мирашниченко | Сэргэлт | Мастер | 1982 |
Э.Воинич | Овод | Тамази | 1982 |
А.Толстой | Алтан түлхүүр | Карабас Барабас | 1983 |
Э.Оюун | Талын баатар | Бадам лам | 1983 |
Д.Намдаг | Шинэ зам | Санжням | 1984 |
Г.Ибсен | Нора | Доктор Ранк | 1984 |
Ю.Яковлев | Чи хэн бэ? | Макарушка | 1985 |
Д.Дожоодорж | Унаган хайр | Алдар | 1985 |
Д.Намдаг | Бадрах | 1985 | |
В.Ежов | Гаргалайн дуут шөнө | Федоровский | 1985 |
Н.В.Гоголь | Байцаагч түшмэл | Бобчинский | 1985 |
Д.Батбаяр | Хөхөлэй хүүгийн үлгэр | Билгүүн | 1986 |
Г.Боровик | Буэнис-Айресаас хийсэн сурвалжлага | Шуудан зөөгч | 1986 |
Д.Мягмар | Сувдан сондор | Буудлын эзэн | 1986 |
Х.Зандраабайдий | Нулимсны наадах инээд | Ёндон | 1986 |
С.Эрдэнэ | Сандрал | Орлогч дарга | 1987 |
С.Жаргалсайхан | Буцах хаяг | Самбуу | 1987 |
В.Вишневский | Үхэвч үнэн ялна | Боцман | 1987 |
С.Жаргалсайхан | Халуун газар | Баасан | 1988 |
С.Михалков | Бардам туулай | Хөгшин туулай | 1988 |
Б.Брехт | Галилейн амьдрал | Бүжигчин, Маршал | 1988 |
Б.Эрднеев | Галуу эргэж ирлээ | Цэрэн | 1989 |
Н.Ганхуяг | Амин булаг | Өвгөө | 1989 |
Ц.Балдорж | Зэрэглээ | Халтар | 1989 |
Д.Намдаг | Ээдрээ | Дорлиг | 1989 |
Ж.Шагдар | Цагаан дарь эх | Өвгөн | 1991 |
У.Шекспир | Макбет | Дункан | 1991 |
П.Баярсайхан | Хүн гөрөөс | Дэлэг | 1991 |
Р.Таагүр | Цусан тахилга | Говиндаамани | 1993 |
С.Баясгалан | Өрлөн жанжны өчил | Чойбалсан | 1993 |
Ш.Цэнд-Аюуш | Хар будаа | Эрэгтэй | 1993 |
Ж.П Сартр | Оршуулагдаагүй үрэгдэгсэд | Канорис | 1995 |
О.Нил | Тамын дурлал | Шүүгч | 1996 |
Р.Ганбат | Эрлэгийн данс | Шаравдорж | 2003 |
Д.Равжаа | Саран хөхөө | Хөтлөгч | 2004 |
Ч.Ганхуяг | Эр хүн болгож өгөөч | Өлзий | 2005 |
В.Вампилов | Хэрээт төгөл | Баохин | 2014 |
Дэлгэцнээ бүтээсэн дүрүүд
засварлахКиноны нэр | Дүрийн нэр | Он |
---|---|---|
Үүрийн цолмон | Нямбуу | 1979 |
Өнөр бүл | Гармаа | 1980 |
Эргэж бодох бодол | Эрдэнэ | 1981 |
Санаж яваарай | Слесарь | 1983 |
Зарлаагүй дайны оршил | Баатар | 1984 |
Ацаг шүдний зөрөө | Хятад худалдаачин | 1985 |
Ирэх хаврын цэцэг | Мастер | 1986 |
Найрын ширээний ууц | Ойдов | 1991 |
Орхидос-2 | Жижүүр өвгөн | 2010 |
Үл таних эмэгтэй | Таксины жолооч | 2011 |
Алдар цол
засварлах- 2002-05-29 — Монгол улсын гавьяат жүжигчин