Энэ жүжигчнийг бусад Хуланаас ялган таниарай.

Чулууны Хулан (1985 оны тавдугаар сарын 30[1]- Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн) нь 2007 онд бүтээгдсэн оросын "Монгол " кинонд Чингис хааны их хатан Бөртэ -гийн дүрд тоглосон болно. Мэргэжлийн жүжигчин бус, оюутан байсан.

1985 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн Чулууны Хулан хоёр эгчтэй, айлын бага охин. Түүний аав  жолооны багш мэргэжилтэй,  ээж нь инженер мэргэжилтэй хүн аж.

Тэрээр бага ангид  байхдаа уран нугаралтаар чармайн хичээллэдэг, ер нь л спортод дуртай охин байж. Гар бөмбөг, сагсан бөмбөг, таеквондо гээд хэд хэдэн спортын төрлөөр хичээллэж байсан гэсэн. Харин одоо бол иог, усанд сэлэлтээр хичээллэж байгаа юм билээ.  Монгол нутгийн охин тэрээр байгальд хайртай. Ан амьтанд хайртай. Тэрдундаа  морь,  нохойнд их хайртай, аялал зугаалгаар явах, байгалийн сайхныг бишрэх дуртай аж.

Ч.Хулан тэр үед монголдоо сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг байсан бөгөөд пробонд тэнцсэнээр “Монгол”-д тоглох боломж нь бүрэн нээгджээ. Тэрээр мэргэжлийн жүжигчин биш учраас 2006 онд  Москва хотод Ксения Громова багштай жүжигчний курст суралцсан байна.

Ч.Хулан зөвхөн жүжигчин биш. Найруулагч болохоор шамдаж байгаа юм билээ. Тэр 2008-2009 онд  “Cinema Hotel Corporation” компани, найруулагч Ануар Райбае-ын “ Лаве” кинонд найруулагчийн туслахаар ажилласан бол 2010 онд  “Kazakhfilm” & “Alemstudio”  компаниудын хамтарсан, найруулагч Асиа Сулеева болон Ануар Райбае-ын “Женіс семсері” кинонд найруулагчийн туслахаар ажиллажээ. Мөн  “Kazakhfilm” & “Office 111-t” film компаниудын хамтарсан, найруулагч Ермек Турсунов-н “Далады дары із” кинонд найруулагчийн туслахаар ажилласан байна.

Мөн Ч.Хулан гадаад хэл сурах сонирхолтой. Тэр одоогоор  орос , англи,  казах хэл сураад байна.

"Монгол" кино

засварлах

“Монгол” уран сайхны киноны зураг авалт  2005-2007 оны хооронд үргэлжилсэн байдаг.  “Eurasia”, “CTB”, Andrey’s banner”, “X-Filme Creative Pool” “Kinofabrika Gmbh”, “Picturehouse” film компаниудын хамтын бүтээл юм.

Монгол киноны зураг авалтын багийн төлөөлөгч Гука Омаров Улаанбаатар хот дахь Хятадын элчин сайдын яамны үүдэнд визний мэдүүлэг өгөхөөр зогсож байх үедээ түүнтэй тааралдаж, түүнийг зураг авалтанд шалгуулахыг зөвлөсөн байдаг. Найруулагч Сергей Бодров хэлэхдээ түүнтэй уулзсаны дараа "мэргэжлийн бус жүжигчнийг яагаад кинонд тоглуулж болохгүй гэж" гэсэн бодол надад төрсөн, эрсдэлтэй байж болох байсан ч дараа нь би харамсаагүй гэжээ[2].

Хувийн амьдрал

засварлах

Монгол кинонд тоглож байх явцдаа, Сергей Бодровын туслах Нарын Игилик /Naryn Igilik/ хэмээх казах залуутай хайр сэтгэлийн холбоотой болж гэрлэсэн ба сүүлд олдсон мэдээллээр нөхрийн хамт Казахстан улсын Алматын ойролцоох хотод амьдарч буй[3].

  1. "artfilm.mn: Намтар". Эх хувилбараас архивласан: 2019-09-24. Татаж авсан: 2019-09-24.
  2. ""Mongol" - The Official Site/Production Notes".
  3. ""Mongol" actress: from soldier dreams to Oscar buzz".