Чулууны Батжаргал
Нордов дайчин овогт Чулууны Батжаргал ( 1946 оны 10 дугаар сарын 15-нд Монгол Улсын Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Хадан-Ус хэмээх газар төрсөн- 2021 оны 11-р сарын 15-нд нас барсан) Монгол улсын Төрийн ёслолын албаны анхны дарга асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин.
1946 оны намар малчин Өнөөхүүгийн Чулуун, эх Насан-Очирын Сосор нарын гэрт 6 дахь хүү болж төржээ. Эцэг нь сумын худалдааны агент, юм юмны захтай "Ганган Чулуун" гэдэг хүн байжээ.
Боловсрол
засварлахЧ.Батжаргал 1956-1966 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын бага сургууль, аймгийн төвийн дунд сургуулийг дүүргэж,
1966-1967 онд Улсын Багшийн дээд сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаад
1967-1972 онд ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуульд сурч төгссөн.
Ажилласан байдал
засварлах- 1972-1973 онд БНКУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-нд орчуулагч,
- 1973-1980 он ГЯЯ-ны Ёслолын хэлтэст референт, атташе.
- 1980-1987 онд БНМАУ-аас ЗХУ-д суугаа ЭСЯ-нд 3,2 дугаар нарийн бичгийн дарга.
- 1987-1992 онуудад БНМАУ-ын МАХН-ын Төв хороо, Сайд нарын Зөвлөлийн ёслол үйлчилгээний тасагт референт, дарга.
- 1993-2001 онд Монгол Улсын Төрийн ёслолын албаны дарга.
- 2000-2003 онд ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал.
- 2001-2005 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд./Монголоос/
- 2001-2008 онд Монгол Улсаас Гэгээн ширээт (Ватикан) Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд./Монголоос/.
- 2006 онд тэтгэвртээ гарсан.
- 2006-2012 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Нийслэлийн Соёл урлагийн газрын даргын зөвлөх,
- 2012-2013 онд “Монголын алт” /МАК/ компанид Бизнесийн хөгжил, Хамтын ажиллагааны газрын захирал,
- 2013 оноос Хөгжим бүжгийн коллежид итали хэлний багшаар тус тус ажиллаж байсан.
- 1997-2007 онд Энх тайван, найрамдлын төлөө байгууллагуудын Монголын холбооны Ерөнхийлөгч.
2021 оны 11 дүгээр сарын 15-нд өвчний /Ковид/ улмаас нас барсан.
Бүтээл
засварлах- Анхны Монгол Улсын Төрийн ёслолын журмыг боловсруулах ажлыг тэргүүлж 1993 онд батлуулсан хүн.
- Хөгжмийн зохиолч Б.Шаравын "Чингис хаан" дуурь, Н.Жанцанноровын 24 романсыг итали хэл рүү орчуулжээ.
- Дипломатуудын гарын авлага болсон "Төр төмбөгөр, ёс ёмбогор" ном бичсэн.
- "Эрхэм Төрийн ёс-хүнд эевэрүү хүний жудаг-Их" 2016 он.
- Тэрбээр 1976 оноос орчуулгын ажил эхэлж, “Тооска” дуурь, Патрик Ховартын “Хүннүгийн хаан Аттилагийн үнэн түүх”, италийн нэрт зохиолч Алберто Моравиагийн “Ромын өгүүллэгүүд” зэрэг олон өгүүллэг, найраглал, шүлгийг итали хэлнээс, зөвлөлтийн зохиолч М.Задорновын хошин өгүүллэгүүд, Ф.Бокарев, М.Петров нарын шүлэг найраглалуудыг орос хэлнээс орчуулж, уншигчдын хүртээл болгосон байна. Мөн худам монгол бичгээс “Чингис хааны товчоон” /2 боть/, “Амьдралын цэцэгс” зэрэг ном, монголын ёс заншил, уламжлалын тухай олон тооны өгүүллүүдийг кирил бичигт хөрвүүлсэн нь уншигчдын талархлыг хүлээжээ.
- Худам монгол бичгээс “Чингис хааны товчоон” /2 боть/, “Амьдралын цэцэгс” зэрэг ном, Монголын ёс заншил, уламжлалын тухай олон тооны өгүүллүүдийг кирилл бичигт хөрвүүлсний дээр Монголын уран бүтээлчдийн тоглолт, үзэсгэлэнг гадаад улсуудад гаргах, Монголын дуурийн дуучдыг Итали Улсад сургах, дадлагажуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан соёлын зүтгэлтэн байсан юм.
Итали, орос, англи хэлний мэдлэгтэй.
Ч.Батжаргал Монгол Улсын Төрийн ёслолын албыг үүсгэн байгуулж, 14 жил удирдан ажиллахдаа монголын уламжлалт ёс жаягийг хүн төрөлхтний сонгодог ёслолтой уялдуулан монгол үндэсний өнгө төрхтэй орчин цагийн уян хатан ёслолыг буй болгоход ихээхэн бүтээлчээр хандаж, ардчилсан шинэ Үндсэн хуулийн заалт, үзэл баримтлалд Монгол төрийн ёс, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг нийцүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна.
-"Эрхэм төрийн ёс-хүнд эевэрхүү хүний жудаг-их" ном бичиж 2020 онд дөрөв дахь удаагаа хэвлэгдсэн.
Шагнал
засварлахАлтан гадас одон, Нийслэлийн "Хан бүргэд", Итали Улсын “Эв санааны нэгдлийн их загалмай” одон хүртсэн.
"Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин" дипломат цол 2000 онд хүртсэн.