Тулан хаан
Тулан хаан (хятад хэл: 都蘭可汗/都兰可汗, Пиньинь галиг: dōulán kěhàn, Уэйд Гилэсийн галиг: tu-lan k'o-han; дундад үеийн хятад: (Guangyun) [tu˥lɑn˩ kʰɑ˥ɣɑn˩˥]; Жинхэнэ нэр: 阿史那雍虞閭/阿史那雍虞闾, āshǐnà yōngyúlǘ, a-shih-na yung-yü-lü) (588-599) бол Хөх Түрэгийн хаант улсын 7? дахь хаан юм. Тулан хаан бол Ишбара хаан, Умард Жоу улсын Цяньжин гүнж (Сүй улсын Вэньди хаан хожим Даи гүнж гэж өргөмжилсан) нарын дундаас төрсөн хөвгүүн юм. 593 онд Тулан хаан Сүй улстай байлдан ялагдаад Сүй улсад дагаар орсон. Түүнийг 599 онд нас барснаас эхлэн Хөх Түрэгийн хаант улс нь олон жилийн ужиг самуунаас улбаалж, Алтайн нуруугаар тусгаарлагдсан баруун, зүүн хэсэгт хувааглаж, тус тусын хаад бүхий улсууд болж хуваагдсан.
Өмнөх Чоллыг Ябгу Бага хаан |
Түрэгийн хаант улсын хаад 588-599 |
Дараах Киминь хаан |