Чингийн баруун бунхан
Чингийн баруун бунхан (Хятад: 清西陵 → чин-ши-лин) — манж Чин улсын хааны гэр бүлийн оршуулгын газар юм.
Хятад улсын Хөбэй мужийн И хошууны нутагт, Бээжингээс баруун өмнө зүгт 140 км газарт байна. Нийт 83 км2 газар эзлэдэг.
Энд Чингийн дөрвөн хааны бунхан, тэдний хатан, татвар, агь, гүнж гээд 79 хүнийг оршуулжээ.
Түүх
засварлахЧингийн тавдугаар хаан Найралт төв хаан ах дүүгээ хороон ёс бусаар хаан болсон тул Энх амгалан эцэг хааныхаа хажууд булшлагдах боломжгүй хэмээн Чингийн баруун бунхныг үүсгэсэн бөгөөд Найралт төв хааны бунхан 1737 онд баригджээ.
Түүний хүү Тэнгэрийн Тэтгэсэн хаан нас барсан хаадыг Чингийн зүүн, баруун бунханд солбин нутаглуулж байя хэмээсэн.
Баруун бунханд хамгийн сүүлд 1913 онд Бадаргуулт төр хааны бунхан баригджээ.
1995 онд сүүлчийн хаан Пүигийн чандрыг Баобашаний оршуулгын газраас ийш зөөж авчирсан.
Гол бунхан
засварлах- Тайлин — Найралт төв (1678-1735)
- Чанлин — Сайшаалт ерөөлт (1760-1820)
- Мүлин — Төр гэрэлт (1782-1850)
- Чунлин — Бадаргуулт төр (1871-1908)