Чигү хүргэн (Хятад: 赤古, пиньинь:Chì gǔ) бол Хонгирад аймгийн Бөртэ хатны дүү Анчин ноёны хүү, Чингис хааны охин Түмэлүний нөхөр юм. 1206 онд мянгатын ноён болж, Түмэлүнтэй гэрлэсэн бололтой. Алтан улсыг дайлах аян дайнд Тулуй ноёны харьяанд цэрэг захиран явж, хот балгадыг эзлэн гавьяа байгуулж байсан. 1236 онд Өгэдэй хааны зарлигаар Алтан улсын эзэлсэн нутгаас Дунпин фугийн харьяат өрхийг хувийн өмч болгон авсан. Юань улсын үед Нинпү жюнь ван (宁濮郡王) цолоор нэхэн өргөмжлсөн байдаг.

Холбоотой мэдээлэл

засварлах