Чан Хёг

(Чан Хёк-с чиглүүлэгдэв)

Чан Хёк (сол. 장혁; Англи: Jang Hyuk) 1976 оны 12 сарын 20-нд Өмнөд Солонгосын Пүсан хотод төрж Чон Юн-жүн (정용준, Jeong Yong-joon) хэмээх нэрийг олжээ. Пүсандаа өссөн тэрээр 1997 онд SBS телевизийн Загвар өмсөгч гэдэг кинонд тоглосноор дэлгэцийн жүжигчин болжээ. Сэргэлэн охин Янсүн ОАК-ны Хан Ки-тэ, Сэрчигнэх салхи УСК-ны Ку Мён-ү, Боолын ангууч ОАК-ны И Тэ-гил зэрэг дүрээрээ сайн танигдах Өмнөд Солонгосын эрэгтэй жүжигчин. Ид алдар нэрийг олсон үедээ буюу 2004 онд заавал хаах хоёр жилийн цэргийн албанд явсан. Эргэн ирээд кинонд тоглож байсан ч 2010 оны "Боолын ангууч"-т тоглохоос өмнө урьдын алдар нэрээ олж чадаагүй байв.

Чан Хёк
장혁
정용준
Төрсөн1976 оны 12 сарын 20 (1976-12-20)
(одоо 47 настай)

ХарьяалалСолонгос үндэстэн
Иргэншил Өмнөд Солонгос
Мэргэжилжүжигчин
Идэвхтэй1996 оноос хойш
Гэр бүлЭхнэр, хоёр хүүхэдтэй

Хүртсэн шан засварлах

  • 2011 оны SBS телевизийн ОАК-ны шагнал: Гарамгай жүжиглэсэн эрэгтэй (Гүн үндэстэй мод)
  • 2011 оны SBS телевизийн ОАК-ны шагнал: Шалгарсан 10 одын нэг (Мөнгөний амт)
  • 2010 оны KBS телевизийн ОАК-ны шагнал: Их шан (Боолын ангууч)
  • 2010 оны KBS телевизийн ОАК-ны шагнал: И Да-хэгийн хамтаар Шилдэг хос (Боолын ангууч)
  • 2010 оны Сөүлийн ОУ-ын ОАК-ны шагнал: Солонгосын ОАК төрлөөс Шилдэг эрэгтэй жүжигчин (Боолын ангууч)
  • 2008 оны SBS телевизийн ОАК-ны шагнал: Онцгой жүжиглэлт (Тазза)
  • 2007 оны Азийн загвар өмсөгчдийг шагнах наадам: Олноо таашаагдсан од
  • 2007 оны MBC телевизийн ОАК-ны шагнал: Цөөн ангитын Алтан шан (Баярлалаа)
  • 2002 оны SBS телевизийн ОАК-ны шагнал: Гарамгай жүжиглэсэн эрэгтэй (Сэргэлэн охины амжилт)
  • 2002 оны SBS телевизийн ОАК-ны шагнал: Шалгарсан 10 одын нэг
  • 2000 оны SBS телевизийн ОАК-ны шагнал: Шилдэг шинэ эрэгтэй жүжигчин (Ван Рүнгийн газар)