Чанжи тойрог
- Чанжи холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.
БНХАУ-ын Шинжаан - Уйгурын ӨЗО-ы харьяанд Хотон үндэстэн өөртөө засах Чанжи тойрог (аль эсвэл Чанжи жуу) гэж бий. Хятадаар 昌吉回族自治州 - chāngjí huízú zìzhìzhōu, уйгураар سانجى خۇيزۇ ئاپتونوم ئوبلاستى - sanji huyzu aptonom oblasti гэж хэлж бичдэгийг Хятадад монголоор Чанжигийн хотон үндэстний өөртөө засах жуу гэж хэлж ч магадгүй юм. 77,129 км² энэ нутагт 2007 онд хятад голдуу 1,353,742 хүн амьдран сууж байв. Тойргийн төв нь Чанжи хот. Чанжи тойрог Өрөмч хотын нутгаар тусгаарлагдсан хоёр хэсгээс бүтнэ. Өрнө талаараа Тарвагатай, Баянгол хоёртой хаяалдаг бол дорноороо Алтай, Хами, Турфантай захалж, Монгол улстай хиллэдэг.
Засаг захиргааны хуваарь
засварлах# | Нэр | латин хятад | латин уйгур | Хүн ам (2003 прим.) |
---|---|---|---|---|
1 | Чанжи хот | Chāngjí Shì | Sanji Shehiri | 390,000 |
2 | Фукан хот | Fùkāng Shì | Fukang Shehiri | 160,000 |
3 | Хутуби шянь | Hūtúbì Xiàn | Qutubi Nahiyisi | 210,000 |
4 | Манас шянь | Mǎnàsī Xiàn | Manas Nahiyisi | 170,000 |
5 | Читай шянь | Qítái Xiàn | Guchung Nahiyisi | 230,000 |
6 | Жимсар шянь | Jímùsà'ěr Xiàn | Jimisar Nahiyisi | 130,000 |
7 | Мори шянь (Казахын ө.з) |
Mùlěi Hāsàkè Zìzhìxiàn | Mori Qazaq Aptonom Nahiyisi | 90,000 |
Ард түмэн
засварлахАрд түмэн | Хүний тоо | Эзлэх хувь |
---|---|---|
Хятад үндэстэн | 1,129,384 | 75.1% |
Хотон үндэстэн | 173,563 | 11.5% |
Казах үндэстэн | 119,942 | 8.0% |
Уйгур үндэстэн | 58,984 | 3.9% |
Монгол үндэстэн | 6,062 | 0.4% |
бус ард түмэн | 15,162 | 1.0% |
Бүгд | 1,503,094 | 100.0% |