Цэн тогоруу
Цэн тогоруу (Grus vipio) нь тогорууны овгийн шувуу юм. Ягаандуу өнгийн урт хөлтэй ба саарал, цагаан алаг судалтай хүзүүтэй, нүүрэндээ улаан толботой, 130 см өндөр, 5.6 кг орчим жинтэй том шувуу юм.
Цэн тогоруу | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Grus vipio Pallas, 1811 |
Манай орны Хэнтий, Дорнод аймгийн Онон, Улз, Халх, Хэрлэн гол, Цагаан-Овоо сумын Баянбүрд, Хүрээт нуур, Холбоот нуур зэрэг нутгаар өндөглөж зусдаг. Цэн тогоруу нь шавьж хорхой, үр тариа, ургамал болон зарим жижиг амьтдаар хооллоно. Байгальд зэрлэгээр үлдээд байгаа нь дөнгөж 4900-5400 орчим гэсэн тооцоо бий.
БНМАУ-д Хэнтий, Дорнод аймгийн Онон, Улз, Халх (Азарга голын дагуу, Хөх, Ташгайн таван нуур), Хэрлэн гол, Цагаан овоо сумын Баян бүрд, Хүрээт нуур, Холбоот нуу зэрэг нутгаар өндөглөж зусдаг. Монгол орноос гадна ЗХУ-ын Ханка нуур, Амар мөрний зүүн бие, Хятадын Их хянганы нурууны зүүн ба баруун салбар уулсын хөндийд өндөглөн зусна. Солонгос, Япон улсын нутагт өвөлжинө. Байрших нутаг, түүний одоогийн байдал: Голын өргөн хөндийд үерт автагддаг, өндөр өвстэй мод бутгүй, намаг нуур элбэг татамд байх дуртай. Амьдрах энэхүү орчин нь бэлчээр хадлан зэрэгт улам ихээр ашиглагдах болсон.
Солонгосд 1977 оны өвөл тоолсон тооллогоор дэлхийд нийт 1900-2000 толгой байна гэж үзжээ. Манай оронд 1969 оны байдлаар Цагаан овоо сумын баян бүрдэд 5, Холбоо нуурт 4, Хэрээт нуурт 2 толгой байнга өндөглөж байв. Улз голын хөндийд 1975 онд 34 толгой, Бархын голын хөндийд 1977.06.17-нд 2, 1981.07.27-нд 4, Хурхын голын хөндийд 1981.07.26-нд 10, Улз голын хөндийд 1977.06 24-26-нд нийт 31, 1978.06 18-28-нд нийт 96, 1981.07.4-нд 14, Ташгайн таван нуурт 1977.07.26-нд 6, 1978.07.12-нд 5 толгой цэн тогоруу тус тус тааралдаж байжээ. Монгол орны зүүн ба зүүн хойд хэсэгт нийт 400 орчим толгой цэн тогоруу байна гэж үздэг.
Дов сондуул, өндөр өвч, зэгстэй арал, нуурын эрэг дагуу 4-р сарын дундуур нүүдэллэн ирнэ. Ихэвчлэн хосоороо таарна. Довон дээр хагдарсан өвс, зэгсний үндэс зэргээр 90 см диаметр бүхий 2 см орчим хонхортой үүр засна. 5-р сарын дундуур 94х60 мм хэмжээтэй 2ш өндөг гаргана. Өндөгнөөс 30 хоногийн дараа дэгдээхэй гарна. Барх, Хурх, Улз голын дагуу зусдаг цэн тогорууны 70 орчим хувь нь үржилд ордог бололтой.
Ажиглалтаар үржих орчны хувьд хархираа тогоруутай давхцдаг ба торниогүй дэгдээхэйд нь үнэг, шилийн сар зэрэг амьтад довтолж байв. Ховордсон шалтгаан: Түймэр, усны түвшин хэт багасах, өндөглөх орчинд тайван байдлыг алдагдуулах зэрэг.
Устах аюулд тулгамдсан зэрлэг ургамал, амьтны олон улсын худалдааны тухай 1973 оны Конвенцийн 1 дүгээр хавсралтад нэрийг нь оруулжээ. Нүүдлийн шувуу хамгаалах тухай Зөвлөлт Японы 1973 оны ковенцоор мөн хамгаалалтад авсан байна. Улз голын хөндийд аймгийн хэмжээний нөөц газар байгуулах шийдвэр гаргасан. Барх, Хурх, Улз голын хөндийгөөс 1981 оны 7-р сард 3 дэгдээхэй барьж Москва хотын амьтны хүрээлэнд тэжээж байна.