Цэендашийн Энгүүн
Цэендашийн Энгүүн (2000 оны 9-р сарын 7-нд Улаанбаатар хотод төрсөн) нь Монгол улсын хийлч, дуучин. Энгүүн 2018 онд "Монгол" телевизийн зохион байгуулсан The Voice of Mongolia шоуны нэгдүгээр улиралд оролцон ялагч болж олон нийтэд танигдсан.[1]
Энгүүн | |
---|---|
Төрсөн нэр | Цэендашийн Энгүүн |
Төрсөн | 2000 оны 9 сарын 7 Улаанбаатар,Монгол |
Гарал | Монгол |
Хөгжмийн урсгал | Поп, RnB |
Мэргэжил | хийлч,дуучин |
Зэмсэг | хийл |
Идэвхтэй | 2018-одоо |
Студи | Монгол Контент |
Хувийн амьдрал
засварлахЭнгүүн нь Цэендаш, Бунддулам нарын анхны охин бөгөөд хоёр эрэгтэй дүүтэй. Түүний аав Цэендаш бол ушугийн спортын олон улсын хэмжээний мастер, тулааны найруулагч, координатор мөн иогийн багш. Ээж Бунддулам сэтгүүлч мэргэжилтэй.
Урлагийн гараа
засварлахЭнгүүн 5 настайдаа Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгч тэнцэн Ж. Энх багшийн (Энх багш Армени улсын Yerevan Komitas State Conservatory-ийг соло хийлчээр төгссөн) шавь болж урлагийн гараагаа эхэлж байсан. Улмаар 2006 онд Монгол улсын консерваторийн 1-н "А" ангид элсэн орж хийл хөгжмөөр суралцаж байгаа юм. Одоо 12-р ангид сурч байгаа.
The Voice
засварлах
Энгүүн гадаадын The Voice нэвтрүүлгийг их үздэг байсан бөгөөд The Voice of Mongolia шоунд гоё бичлэгтэй болохыг хүссэн учраас оролцож, эхний шатандаа тэнцэн шүүгч, дасгалжуулагч Укагийн багт орж амжилттай үргэлжлүүлсээр уг шоуны 1-р улирлын ялагч болсон. Энэ нь түүний анхны дууны уралдаан байсан.[2]
Үе шат | Дуу | Дуучин | Үр дүн |
---|---|---|---|
Blind Audition (1-р шат) | "Runnin' (Lose It All)" | Naughty Boy ft. Beyoncé, Arrow Benjamin | Отгонбаяр, Болд, Ука, Ононбат нар эргэсэн. Шүүгч, дасгалжуулагч Укаг сонгосон. |
The Battles (2-р шат) | "Winter" | Birdy | Шүүгч, дасгалжуулагчийн сонголт. |
The Knockouts (3-р шат) | "Human" | Christina Perri | Үзэгчдийн сонголт |
The Quarter-Finals (Монгол дууны шат) | "Чи над шиг дурлаж чадах уу?" | Никитон | Шүүгч, дасгалжуулагчийн сонголт. |
The Semi-Finals (Хагас шигшээ) | "Creep" | Radiohead | Үзэгчдийн сонголт |
The Finals (Шигшээ) | "Never Enough" | "The Greatest Showman" OST | |
"Мөрөөдөл бид хоёр" | Ука | ||
"Зууд нэг" | Энгүүн | Ялагч |
Бие даасан уран бүтээлүүд
засварлахЭнгүүн The Voice of Mongolia 1-р улиралд түрүүлж, ялагчийн шагнал болох “Монгол Контент” ХХК-ийн 100 сая төгрөгийн үнэ бүхий дуу бичлэгийн эрхийн эзэн болсон. Түүнээс хойш анхны уран бүтээлээ "Аримун" продакшны "Халуун зүрх" киноны дууг дуулж эхэлжээ. Уг дууны үгийг Д. Ганцэцэг бичиж, аяыг Б. Цогбаяр зохиосон байна.[3]
Үүний дараа 2019 оны 6-р сард Энгүүний анхны цомгийн эхний дуу "Уучлалт гуйх гэж" цацагдсан юм. Уг дууны үг, аяыг Д. Мөнхболд бичсэн бол найруулагчаар Р. Мөнхсайхан ажилласан.[4] Цомгийн хоёр дахь дуу болох "Чи над шиг дурлаж чадах уу" дуугаа мөн 6-р сард гаргасан. Уг дууны үгийг Д. Хүрэлбаатар, аяыг Никитон хамтлагийн гитарчин, ая зохиогч Д. Өлзий-Орших нар зохиожээ.[5] Энгүүн The Voice of Mongolia 1-р улирлын хагас шигшээд уг дууг дуулсан бөгөөд YouTube сувагт 4 сая гаран хандалттайгаар одоогоор тус шоуны хамгийн их үзсэн бичлэг болоод байна. Түүний дараагаар Мобиком корпорацийн "Be" брэндтэй хамтран "Би өөрийнхөөрөө" дууны шинэ клипээ "Be" брэндийн YouTube сувгаар олон нийтэд хүргэсэн. Энэ нь түүний бие даасан дөрөв дэх уран бүтээл болж мэндэлсэн юм.
Хамгийн сүүлд 2019 оны 9-р сард "I'm in Love[6]" дуугаа олон нийтэд хүргэсэн. Энэ уран бүтээл нь дуучин, хийлч Энгүүн өөрөө үгийг нь бичсэнээрээ онцлог.[7]
Хүснэгтээр
Дууны нэр | Он | Зохиолчид | Төрөл, жанр | |
---|---|---|---|---|
Үг | Ая | |||
Kaleidoscope /удахгүй/ | 2019 | Ж. Ариунзул | Ocean Grey | N/A |
I'm in Love | 2019 | Ц. Энгүүн | Ocean Grey | Поп |
Би өөрийнхөөрөө | 2019 | Г. Тогтуун | Б. Дөлгөөн | Поп |
Чи над шиг дурлаж чадах уу | 2019 | Д. Хүрэлбаатар | Д. Өлзий-Орших | Баллад |
Уучлалт гуйх гэж | 2019 | Д. Мөнхболд | Д. Мөнхболд | Баллад |
"Халуун зүрх" киноны дуу | 2019 | Д. Ганцэцэг | Б. Цогбаяр | Киноны дуу |
Гаргасан амжилтууд
засварлахШинээс хуучин руу он цагийн дарааллаар
2019 он
засварлах- Япон улсын Призм группийн урилгаар Саппоро хотын цасны баярт анх удаа Монгол улсаас уригдан оролцсон.[8]
2018 он
засварлах- UB LIFE сэтгүүлээс нэрлэсэн Монголын нөлөө бүхий 50 хүний нэг.[9]
- Цагдаагийн ерөнхий газраас хэрэгжүүлсэн цахим гэмт халдлагаас хүүхдийг урьдчилан сэргийлэх аянд өөрийн дуу хоолойг нэгтгэсэн.
- XMF хөгжмийн фестивалд оролцсон.[10]
- Нэгдсэн үндэсний байгууллагаас санаачилсан "He for She" олон улсын хөдөлгөөнд Монгол улс дахь нүүр царай.
- Мобиком корпорацийн залууст зориулсан "Be" брэндийн нүүр царай.
- The Voice of Mongolia шоуны 1-р улирлын ялагч.[11]
2017 он
засварлах- Монгол улсын консерваторийн түүхт 80 жилийн хүндэтгэлийн тоглолтод оркестрийн гоцлол хийлч, концертмистер.
- Монгол улсын консерваторийн оркестрийн гоцлол хөгжимчнөөр сонгогдсон.
- Ж. Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн 11 дэх олон улсын уралдаанд ахлах насны ангилалд тэргүүн байр.
- Монголын сурагчдын холбооны "Авъяаслаг сурагч" алтан медалт хүүхэд.
2016 он
засварлах- Хятад-Орос-Монголын найрамдлын хамтарсан тоглолтод Монгол улсыг төлөөлж гоцлол дуу, хийлийн тоглолтоор оролцсон.
2015 он
засварлах- "Бурятская государственная филармония"-д тавигдсан Владимир Ткаченко-н Орос-Монголын хамтарсан тоглолтод Монгол улсыг төлөөлж оролцсон.
- Монгол улсын консерваторит зохиогддог чөлөөт бүжгийн тэмцээний тэргүүн байр.
2013 он
засварлах- Монгол улсын консерваторийн утсан хөгжмийн тайлан тоглолтод хийлийн гоцлолоор оролцсон.
- Монгол улсын консерваторийн "Оны шилдэг сурагч".
- Ж. Чулууны нэрэмжит өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаанд дунд насны ангилалд Тэргүүн байр. Уг уралдаанд Орос, Хятад, Япон, Солонгос, Польш зэрэг улсын өсвөрийн хийлчид ирж оролцдог.
2009 он
засварлах- Дэлхийн 120 орчим оронд цацагдсан "Save Our World" соёл урлагийн нэгдсэн тоглолтонд Reflection дуугаар оролцсон.
- Чех улсын Ústí nad Orlicí д зохиогддог "Kocian"-ийн нэрэмжит олон улсын өсвөрийн хийлчдийн мэргэжлийн уралдаанд тусгай байр.[12]
Бусад мэдээлэл
засварлахЭнгүүн аав Цэендашийн хамт гэрийнхээ цонхоор хийн буугаар буудсан бичлэгээ олон нийтийн сүлжээнд тависнаас болоод харьяа цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан удаатай.[13] Бичлэг олон нийтэд хүрсний дараах нь түүний аав Цэендаш мэдээллийн сувгуудаар дамжуулан "Энэ буу бол зөвхөн кино зураг авалтад зориулсан ямар ч аюулгүй. Зөвхөн чанга дуу гаргадаг, хошуу нь битүү, харагдахын хувьд хонгио үсэрдэг буу. Энэ бууг гэртээ авч ирж охиндоо сонирхуулсан нь аав хүний хувьд маш том алдаа байлаа. Та бүхнээс уучлал хүсье. Энэ бичлэгийг урлагт хайртай, дуулах дуртай охины маань эсрэг битгий ашиглаарай" гэж уучлалт хүссэн.[14] Уг үйлдэл The Voice of Mongolia 1-р улиралд оролцож байх үед болсон бөгөөд энэхүү мэдээлэл түүний өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байсан ч Энгүүн ялагч болсон юм.
Эх сурвалж
засварлах- ↑ 17 настай Ц.Энгүүн "The Voice of Mongolia" шоуны ЯЛАГЧ боллоо. on GoGo Мэдээ - 2018 оны 5-р сарын 27
- ↑ Ц.ЭНГҮҮН: Ааваас минь өөр дууны багш надад байхгүй on Өнөөдөр сонин - 2018 оны 5-р сарын 30
- ↑ Ц.Энгүүн "Аримун" продакшны бүтээл "Халуун зүрх" киноны дууг дуулжээ. on YOLO - 2019 оны 3-р сарын 12
- ↑ ВИДЕО: Ц.Энгүүний "Уучлалт гуйх гэж" шинэ дууны КЛИП гарлаа. on GoGo Мэдээ - 2019 оны 6-р сарын 9
- ↑ Ц.Энгүүн “Чи над шиг дурлаж чадах уу” on GoGo Мэдээ - 2019 оны 6-р сарын 14
- ↑ "I'm in Love" on Spotify
- ↑ ВИДЕО: Ц.Энгүүн “I'm in love” дууныхаа үгийг өөрөө бичжээ. on GoGo Мэдээ - 2019 оны 8-р сарын 27
- ↑ “САППОРО ЦАСНЫ БАЯРТ Ц.ЭНГҮҮН” нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү. on GoGo Мэдээ - 2019 оны 4-р сарын 2
- ↑ 2018 оны ялагчид: Цэенгийн Энгүүн. on UB LIFE - 2019 оны 1-р сарын 10.
- ↑ ФОТО: Үзэгчдийг ДОРГИОСОН “XMF 2018”-ийн поп, электро хөгжмийн ҮДЭШ on GoGo Мэдээ - 2018 оны 6-р сарын 17
- ↑ “The Voice of Mongolia” шоуны ялагч Ц.ЭНГҮҮН шагналаа гардан авлаа. on YOLO - 2018 оны 5-р сарын 30
- ↑ Ц.ЭНГҮҮН: Ааваас минь өөр дууны багш надад байхгүй on Өнөөдөр сонин - 2018 оны 5-р сарын 30
- ↑ ” The Voice of Mongolia” шоуны оролцогч Ц.Энгүүн цагдаад шалгагдаж байна on Zindaa.mn - 2018 оны 5-р сарын 31
- ↑ “The Voice of Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүний талаарх баримтууд on News.mn - 2018 оны 5-р сарын 28