Цагаан туг
Цагаан туг нь нэг өнгийн цагаан туг бөгөөд түүнийг байлдагч талууд хооронд хэлэлцээр хийхийн тулд хэлэлцэгчид (парламентэр гэх) хэрэглэдэг. Ингэснээр хэлэлцээрт ирж буй элч нарыг олон улсын хуулийн заалтын дагуу халдашгүй байдлыг нь хангах үүрэг хүлээдэг юм.
Энэхүү цагаан тугийг олон улсын дайны эрх зүйн баримт болох Хаагийн хуурай газрын дайны журмын 32-р зүйлээр баталсан хамгаалалтын тэмдэг юм. Цагаан тугийг авч яваа тал нь халдашгүй байдал хангуулах үүднээс түүнийг бууж өгөх, эсвэл эсэргүүцэл үзүүлэхээс татгалзаж буйгаа илэрхийлсэн бэлгэдэл болгон ашиглана. Тиймээс тулаан дундуур цагаан туг өргөсөн тал нь эсэргүүцэлгүйгээр бууж өгсөн гэсэн үг юм.
Түүх
засварлахЦагаан тугийг бууж өгөх тэмдэг болгон Дорнын Хань Улс (МЭ 25-220 он) хэрэглэсэн нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг байна. Мөн Ромын түүхч Публий Корнелий Тацит МЭ 109 оны орчим цагаан тугийг ромын легионууд бууж өгөхдөө ашигласныг дурдсан байдаг аж.
Бусад утга агуулга
засварлах- Австри Улсад бүрэн дунд боловсролын шалгалтад бүх сурагчид тэнцсэн тохиолдолд цагаан туг мандуулдаг байна
- Талибанууд анх 1996 онд цагаан тугийг Афганистаны төрийн далбаа болгон ашиглаж байв.[1]
Эшлэл
засварлах- ↑ Flags of the World, Afghanistan 1996 (Memento 25. Гуравдугаар сар 2014 цахим архивт)