Хөх сэрхийн нуруу
Хөх сэрхийн нуруу нь Алтайн нурууны салбар Монгол Алтайн нурууны хойд салбар уулс болох Гурван цаст уулнаас зүүн урагш 50-иад километр үргэлжлэн орших нуруу юм. Нуруу нь Монгол Улсын баруун хойд хэсэгт орших Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, Ховд аймгийн Ховд сумдын[1] хилийг дамнан оршдог. Хөх сэрхийн нурууны ноён оргил нь далайн түвшнээс дээш 4019 метрт өргөгдсөн Тахилтын уул юм.
Хөх сэрхийн нуруу | ||
---|---|---|
Ноён оргил | Тахилтын уул (4019 м) | |
Газар орон | Дэлүүн сум (Баян-Өлгий аймаг) Ховд сум (Ховд аймаг) Монгол | |
Салбар | Алтайн нуруу—Монгол Алтайн нуруу | |
| ||
Солбицол | 48° 3′ У, 90° 52′ З |
Эшлэл
засварлах- ↑ "khukhserkh.mpa.gov.mn". Archived from the original on 2020-09-25. Татаж авсан: 2020-12-05.