Хөх мэдрэхүй нь утга зохиолын бүлгэм. 2008 онд Улаанбаатар хотод байгуулагдсан утга зохиол сонирхогч, бичигч залуусын сонирхолын бүлгэм. "Хөх мэдрэхүй" бүлгэм нь анх МУИС-ийн утга зохиолын дугуйланд түшиглэн байгуулагдсан бөгөөд МУИС, МУБИС, УЗНАДС, ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль зэрэг 10 гаруй Их дээд сургуулийн 30 гаруй оюутан залуусаас бүрдсэн сонирхолын бүлгэм байгаад 2009 оноос 8 гишүүн бүхий үндсэн бүрэлдэхүүнтэйгээр анхны үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

“Хөх мэдрэхүй” утга зохиолын бүлгэмийн лого

"Хөх мэдрэхүй" утга зохиолын бүлгэм нь Монголын уран зохиолын салбарт хэдийнэ мартагдаж эхлээд байсан "Чөлөөт уншлага"-ыг шинэ шатанд сэргээн гаргаж ирсэн бөгөөд "Чөлөөт сэтгэлгээний дуулал" яруу найргийн наадмыг зохион байгуулснаар албан ёсны үйл ажиллагаагаа эхэлсэн хэмээн үздэг. "Хөх мэдрэхүй" утга зохиолын бүлгэм 2009 онд "Хөх мэдрэхүйн шүлгийн цоморлиг" яруу найргийн түүвэр хэвлүүлж, түүнийгээ хаврын ном хэмээн нэрийдэж, улирал бүрийн өнгө аясыг тусгасан ном хэвлүүлэх ажлын эхлэлийг тавьсан байна. Түүнээс хойш гишүүдийн бие даасан номууд улирлын нэрээр нэрлэгдэж, цувралаар гарсан юм.

"Хөх мэдрэхүй" утга зохиолын бүлгэм:

Тэргүүн:

Гишүүд: