Ядамсүрэнгийн Баяраа
Ядамсүрэнгийн Баяраа нь 1988 онд Увс аймгийн Зүүнговь сумд төрсөн. 2010 онд МУИС-ийн ГХСС-ийг Франц-Роман судлаач мэргэжлээр, 2012 онд МУИС-ийн МХСС-ийг Утга зохиол судлалын магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.
Яруу найргийн “Боргихон талын уянга” /2003/
“Нэг урлаг” /2008/
Энэхүү номонд түүний оюутан цаг үедээ бичсэн чөлөөт сэтгэлгээний шүлгүүд багтсан болно.
“Хөх мэдрэхүй шүлгийн цоморлиг” /хамтарсан.2010/
“Цөн” /2011/ номууд хэвлүүлсэн. Утга зохиолын “Хөх мэдрэхүй” бүлгэмийн гишүүн.
Өдгөө “Үндэстний тойм” сэтгүүлийн орлогч эрхлэгч, СУИС-ийн Тайз Дэлгэцийн Урлагийн Сургуульд багшаар ажиллаж байна.