Батсуурийн Баясгалан

Батсуурийн Баясгалан (1986 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн) бичгийн орчуулагч. Утга зохиолын “Хөх мэдрэхүй” бүлгэмийн гишүүн.

Батсуурийн Баясгалан, Хөвсгөл аймаг /2009 он/

2009 онд “Арвангуравдугаар сарын бороо” яруу найргийн түүвэр 2010 онд “Хөх Мэдрэхүй-шүлгийн цоморлиг” хамтын бүтээл 2013 онд “Аз жаргалтай төгсгөлүүд-Өрнө Дорнын шилмэл өгүүллэгийн түүвэр” 2014 онд "Аварга том далавчай өвгөн-Өрнө Дорнын шилмэл өгүүллэгийн түүвэр" 2015 онд Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн "Цас роман" - орчуулгын бүтээлүүдээ тус тус хэвлүүлсэн.

Мөн тэрээр “Хөх Судар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй Хүүхдийн сонгодог зохиолын 108 цувралд Энэтхэгийн их хөлгөн туульс “Махабхарата” тэргүүтэй долоон зохиол орчуулсан бол Монсудар ХХК-ийн захиалгаар “Дэлхийн түүхийг бүтээсэн 100 хүн” 2011, Английн зохиолч Майкл Морпүргогийн “Дайны хүлэг” роман 2012, Америкийн зохиолч Эрин Моргенштэйрнийн “Шөнийн цирк” роман 2013 зэрэг ном орчуулжээ. Мөн та түүний бичвэрүүдийг урлаг гоо зүйн Гоодаль сэтгүүлийн дугаар бүрээс унших боломжтой.