Мягмарсүрэнгийн Хангал
Зохиолч, яруу найрагч Олхонод овогт Мягмарсүрэнгийн Хангал нь 1987 оны 2 сарын 8-нд Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн. Утга зохиолын "Хөх мэдрэхүй" бүлгэмийн гишүүн. “Уран Өд” дугуйланд бойжсон. "Бороо орохын өмнөх өдөр” яруу найргийн (2008) "Хөх мэдрэхүй-шүлгийн цоморлиг" хамтын (2010) "III бүлэг, IV үзэгдэл" өгүүллэг, жүжгийн (2011) номууд хэвлүүлсэн. Зохиолч, яруу найрагч Жаргалсайханы Оргилын хамтаар “Валентиний захидал” УСК-ны (2012) зохиол бичсэн.