Хүрэнтолгойт хөмрөг

Хүрэнтолгойт хөмрөг, Emberiza bruniceps, нь Хөмрөгийнхөн овгийн шувуу юм. Тэд төв Азид нутаглах ба Энэтхэгт өвөлждөг.

Хүрэнтолгойт хөмрөг

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Хөмрөгийнхөн
Төрөл: Emberiza
Зүйл: E. bruniceps
Латин нэр
Emberiza bruniceps
Brandt, 1841

Энэ шувуу нь бут сөөгтэй задгай газар амьдрах ба мод бутанд үүрээ засаж 3-5 өндөг гаргана. Гол хоол тэжээл нь ургамлын үр бөгөөд ангаахайгаа тэжээх үедээ элдэв шавьж ангуучилдаг.

Гадаад төрх

засварлах

Хүрэнтолгойт хөмрөг 17 см урт, Цагаанхүзүүт хөмрөгөөс арай том ба урт сүүлтэй. Үржлийн улиралд эрэгчин хөмрөг тод шар хэвлий, ар нуруу хэсэг нь ногоон ба нүүр цээж нь улаан хүрэн болдог.

Эмэгчин нь ийм тод өнгө алаглаагүй, цайвардуу хэвлий, бор саарал нуруутай ба саарал толгойтой.

Зургийн цомог

засварлах

Цахим холбоос

засварлах
  • OBC 22 photographs (see pulldown menu at page bottom)