ХҮН нам
ХҮН нам (хуучнаар Хөдөлмөрийн Үндэсний Нам) нь Монголын Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 36 намын нэг, парламентад суудалтай улс төрийн хүчин.
ХҮН нам ХҮН нам | |
---|---|
Товчлол | ХҮН |
Дарга | Тогмидын Доржханд |
Байгуулагдсан | 2011 оны 11-р сарын 05 |
Төв байр | Улаанбаатар |
Үзэл баримтлал | Либерализм |
Улс төрийн жигүүр | Төв-баруун |
Үндэсний харъяалал | Зөв Хүн Электорат Эвсэл |
Өнгө(нүүд) | Purple |
Уриа | For the Mongolian people (English) Монгол хүний төлөө (Mongolian) |
Улсын Их Хурал | 8 / 126 |
Цахим холбоос | |
http://www.hunnam.mn | |
Түүх
засварлахХҮН нам буюу хуучин нэрээр Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) анх 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Улсын дээд шүүхийн 2011.12.05-ны өдрийн 14-р тогтоолоор бүртгэсэн байна.
Хөдөлмөрийн Үндэсний Нам 2015 оныг хүртэл Монгол Улсад цөөнгүй байдаг ганц буюу цөөн хүнээс хамаарсан, зөвхөн цаасан дээр бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаггүй жижиг нам байсан боловч нь 2015 оноос шинэ манлайлагч гишүүд намын удирдах эрхэнд гарснаар ХҮН эрс шинэчлэгдэн, Монголын улс төрийн амьдралд цоо шинэ өнгө аяс оруулж эхэлжээ.
Шинэчлэгдэн зохион байгуулагдаж, шинэ залуу, боловсролтой, урьд өмнө улс төрд хутгалдаж байгаагүй мэргэжилтнүүд намыг толгойлж, идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхэлснээр 2015 оноос хойш ХҮН-ын гишүүд, дэмжигчид олноор нэмэгдэх болсон байна. 2016 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцох нь гарцаагүй гэж улс төр судлаачид дүгнэж, иргэд сонгогчдын дунд ч хүлээлт өндөр байв. Гэтэл намын дотоод асуудал болон бусад улс төрийн хүчин, эрх баригч, зарим улс төрчдийн зүгээс явуулсан санаатай хутган үймүүлэх ажиллагааны үр дүнд Хөдөлмөрийн үндэсний нам намаараа сонгуульд оролцох боломжгүй болсон юм. Нам нь УИХ-ын сонгуульд оролцоогүй ч гол лидерүүд болох 25 хүн бие даан нэрээ дэвшүүлж, чамгүй олон хүний санал авсан байдаг.
2015 онд намыг шинэчлэн зохион байгуулж, зах зээлд гаргаж ирсэн баг буюу Б.Найдалаа, Т.Доржханд, Д.Гантулга тэргүүтэй баг тууштай үйл ажиллагаа явуулсаар 2018 онд намын дотоод маргааныг бүрэн цэгцэлж, ямар нэг дотоод асуудалгүй болж чадсан байна. ХҮН тогтвортой, идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн тул иргэдийн итгэл дахин сэргэж, гишүүд, дэмжигчдийн тоо нэмэгдсээр иржээ.
2020 оны УИХ-ын Сонгуульд Монголын социал демократ нам (МСДН), Зүй ёс нам (ЗЁН) намуудтай Зөв ХҮН Электорат эвслийг байгуулан, эвслийг толгойлон оролцжээ. УИХ-ын гишүүнээр Тогмидын Доржханд Хан-Уул дүүргийн тойргоос сонгогдсоноор Зөв ХҮН Электорат эвсэл парламентад суудалтай улс төрийн хүчин болсон байна. Мөн 2020 оны орон нутгийн сонгуульд амжилттай оролцон, Нийслэлийн ИТХ-д 3, дүүргүүдийн ИТХ-д 12 суудал авч чаджээ. Монгол Улс 1990 онд ардчилсан сонгууль явуулж эхэлснээс хойш УИХ, орон нутгийн сонгуульд жигд амжилттай оролцсон анхны гуравдах улс төрийн хүчин гэж тооцогдож байгаа юм.
2021 онд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ХҮН нам Дангаасүрэнгийн Энхбатыг нэр дэвшүүлэн амжилттай оролцож, нийт сонгогчдын 20.31% санал буюу 246,968 санал авсан байна. Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн 72.6% нь Дангаасүрэнгийн Энхбатыг дэмжиж саналаа өгсөн нь онцлог мэдээ болж байв.
ХҮН нам 2021 оны 10 сард УИХ-ын нөхөн сонгуулийн 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт болсон сонгуульд Бадрахын Найдалааг нэр дэвшүүлж оролцож, 7,365 санал авч, 2-от эрэмбэлэгджээ.
ХҮН намын удирдлага дараах бүтэцтэй. Үүнд, Намын дарга Тогмидын Доржханд, Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвжавын Ганзориг, Удирдах зөвлөлийн гишүүд Бадрахын Найдалаа, Доноровын Гантулга, Баатаржавын Мөнхсоёл, Жаргалсайханы Золжаргал, Дашдондогийн Үүрцайх, Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Гончигдоржийн Уянгахишиг, Лутаагийн Энхнасан, Цогтхүүгийн Алтансор.
2022 онд намын нэрээ албан ёсоор ХҮН нам болгон өөрчилж, үзэл баримтлалаа баруун төв болгон тодотгож, лого бэлгэдлээ мөн шинэчилжээ.
Үзэл баримтлал
засварлахМонголын түүх соёл, Монгол хүн, Монголын орчин нөхцөл, үндэсний зорилго болон дэлхийн хөгжлийн хандлагад нийцсэн гэж үздэг ХҮМҮҮНЛЭГ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ үзэл, баруун төвийн үзэл баримтлалтай. Намын вебд байрлуулсан мэдээллээс үзвэл ХҮМҮҮНЛЭГ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ үзэл санааны дараах суурь таван зарчмыг агуулдаг байна. Үүнд:
1. Хүний эрх, эрх чөлөө – Хүн бүр адил тэгш эрхэм чанар, эрх чөлөөтэй төрдөг бөгөөд өөрийн амьдралыг зөвхөн өөрөө хариуцаж, нийгмийн гишүүний хувьд бусдын эрхэм чанар, эрх чөлөөний орон зайг хөндөхгүйгээр өөрийгөө хөгжүүлэх, эрх чөлөөгөө эдлэх эрхтэй. Эрх чөлөөm байдал нь монгол хүний унаган үнэт зүйл, хүсэл тэмүүлэл.
2. Эв нэгдэл - Бидний цөөхөн Монгол эвлэлдэн зөвшилцөж байж л хүчирхэг дэлхийн Монгол болно. Эв нэгдэл бол эрх чөлөөний урьдач нөхцөл.
3. Тэгш боломж - Хүн бүр, хүүхэд бүр суралцах, хөгжиж дэвших, ажил, бизнесс эрхлэх, эрх чөлөөтэй амьдрах ижил гараа, тэгш боломжтой байх ёстой. Ижил гараа, тэгш боломж бол эрх чөлөөний эхлэл.
4. Бүтээх эрх чөлөө - Бүтээлч, хариуцлагатай, эрх чөлөөт иргэн хүчирхэг Монголыг бүтээнэ. Бүтээж туурвих болон бизнес хийх бол эрх чөлөө.
5. Байгальд ойр Монгол - Байгаль дэлхийдээ нийцэн оршдог нүүдлийн соёл, эрх чөлөө, эрч хүч бол Монголын унаган чанар, өвөрмөц үнэт зүйл. Эх дэлхийдээ ойр байх нь эрх чөлөө.
Улсын Их Хурлын сонгууль
засварлахСонгууль | Авсан суудал | Саналын тоо | Саналын хувь | Үр дүн | Удирдагч |
---|---|---|---|---|---|
2020 | 1 / 76
Зөв ХҮН Электорат Эвсэл |
209,104 | 5.2% | 1 суудал (▲1) | Бадрахын Найдалаа |
2024 | 8 / 126
ХҮН НАМ |
786,431 | 10.38% | 8 суудал (▲7) | Тогмидын
Доржханд |