Пүрэвсүрэнгийн Наранбаяр

Бэсүд овогтой Пүрэвсүрэнгийн Наранбаяр (1976 оны 11 сарын 5-нд төрсөн) -2024 оны 7-р сараас Монгол Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд.

Боловсрол

засварлах

Ажлын туршлага

засварлах
  • 2000-2002 онд - Байгаль орчны яам, Хамтын ажиллагааны хэлтэст мэргэжилтэн
  • 2002-2004 онд - Байгаль орчны сайдын туслах
  • 2002-2004 онд - Японы Экологийн сан, Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга
  • 2009-2011 онд - Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Шинэтгэлийн бодлогын газарт мэргэжилтэн
  • 2011.01 - 2011.09 онд - Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын газрын орлогч дарга
  • 2011.09 - 2012.11 онд - Токиогийн гадаад судлалын их сургуульд судлаач
  • 2012.11 - 2020.02 онд - Ерөнхий Боловсролын Шинэ Монгол сургуулийн захирал
  • 2020.08 - 2023.11 онд - ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга
  • 2020.10 - 2024.07 онд - Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга
  • 2024.07 сараас Монгол Улсын Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд

Улс төрд

засварлах

П.Наранбаяр 2020 оны 1-р сард улс төрд орж, Хөдөлмөрийн Үндэсний Намын (ХҮН) бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдов. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 2 мандаттай 22-р тойрогт "Зөв хүн, электорат" эвслээс нэр дэвшиж 23,479 санал буюу 28,7%-ийн санал авсан ч нийт дүнгээр 3-рт орсноор сонгогдож чадаагүй[1]. Сонгуулийн дараа, мөрийн хөтөлбөртөө тусгасан "Сайн сургуулийг таны дэргэд" ТББ-ыг үүсгэн байгуулаад ажиллаж байна.

2020 оны 8-р сарын 14-нд, ХҮН-аас мэдэгдэл хийж, 10-р сард явагдах орон нутгийн сонгуульд тус нам нийслэлд ялбал П.Наранбаярыг хотын дарга болгохоо зарласан.[2]

Гавьяа, шагнал

засварлах
  • 2004 он - Байгаль орчны тэргүүний ажилтан
  • 2009 он - Санхүүгийн зохицуулах хорооны хүндэт жуух бичиг
  • 2015 он - Япон улсын Элчин сайдын өргөмжлөл
  • 2017 он - “Алтан гадас” одон

Төрийн захиргааны чиглэлээр

засварлах
  1. Монголын төрийн захиргааны тогтолцооны олон улсын харьцуулалт - Японы хаалттай дэвших системтэй харьцуулах нь, Киото Их Сургуулийн Эрх зүйн тэнхимийн эмхтгэл, (япон хэлээр), 2007 он
  2. Монголын төрийн захиргааны мерит тогтолцоог Японы хаалттай дэвших системтэй харьцуулах нь, Япон судлал сэтгүүл №1, (япон хэлээр), 2007 он
  3. Японы төрийн албаны зарим онцлогийн тухай、Япон судлал сэтгүүл №2, 2008 он
  4. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн зарим асуудал- Японы жишээтэй харьцуулсан нь, Япон судлал сэтгүүл № 2, 2010 он
  5. Төрийн захиргаан дахь хүнд суртлыг бууруулах нь, Шударга ёс сэтгүүл №2, 2010 он
  6. Монгол дахь нутгийн удирдлага, Шаньси Их сургуулийн улс төр, захиргааны факультетын өгүүллийн эмхтгэл, (япон хэлээр), 2010 он
  7. Ард нийтийн санал асуулга ба Монгол Улсын Үндсэн хууль, Б. Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаанд түрүүлсэн өгүүлэл, 2011 оны 1 сарын 12
  8. Ардчиллын дараахи Монгол дахь нутгийн удирдлага, Яманаши гакүин их сургуулийн төрийн захиргаа судлалын факультетын өгүүллийн эмхтгэл, (япон хэлээр), 2011 он
  9. “Монголын төрийн албаны тогтолцоо” Зүүн Азийн төрийн албаны тогтолцоо, Хоосэй их сургууль, (япон хэлээр), 2013 он
  10. “Нармай Монголын үзлийн тухайд судлаачийн бодол”, ХХ ЗУУНЫ МОНГОЛ: түүх, соёл, геополитик, гадаад харилцааны тулгамдсан асуудлууд өгүүллийн эмхэтгэл, 2017 он

Олон улсын харилцааны чиглэлээр

засварлах
  1. Зүүн Азийн хамтаар цэцэглэн хөгжих хүрээ бодлогын тухай, Япон судлал сэтгүүл №3, 2009 он
  2. Мэйжигийн үеийн Японы гадаад бодлогын номлолын тухай, Япон судлалын өгүүллийн эмхтгэл, 2009 он
  3. Японы эдийн засгийн товч түүх, өнөөгийн байдал, Ниппон ньюс сонин, 2010 оны 3-5 сарын дугаар №55
  4. Зүүн Азийн бүсчлэлийн үзэл баримтлалыг олон улсын харилцааны онолын үүднээс авч үзэх нь (докторын бүтээл), 2015 он

Байгаль орчин

засварлах
  1. Нишикава Масатака нарын эмхтгэл, Шар шороо, Коконшёин 2009, (Монголын хуурай бүс нутаг бүлгийг хариуцан бичсэн), (япон хэлээр), 2009 он

Орчуулга болон бусад

засварлах
  1. Инамори Казүо “Амжилтад хүргэх гал эрмэлзэл” (хамтарсан орчуулга, редактор), 2006 он
  2. ЭМОС клуб, Япон хөтөч, (хамтран зохиогч, редактор), 2007 он
  3. Үмэсао Тадао, Могол угсаатныг сурвалжилсан нь, Инжинаш хэвлэлийн газар, 2011 он
  4. Окада Хидэхиро, Дэлхийн түүх мэндэлсэн нь, Инжинаш хэвлэлийн газар, 2012, 2017, 2018 он
  5. С.W. Николь, Цагаан буга, Хаан принтинг, 2012 он
  6. С.W. Николь, Салхи зүсэлсэн хөвгүүн, Улаанбаатар хэвлэлийн газар, 2012 он
  7. Мори Оогай, Зэрлэг галуу, Улаанбаатар хэвлэлийн газар, 2012 он (2020 онд дахин хэвлэсэн)
  8. Д.Нацагдорж, Хуучин хүү, “Орчуулга зүй” сэтгүүл, УБ., 2014 он, №3 (япон хэлнээ)
  9. ЭМОС клуб, Ном унших ном, (орчуулагч, редактор), 2015 он
  10. Окада Хидэхиро, “Энх-Амгалан хааны захидлууд” Соёмбо принтинг хэвлэлийн газар, 2018 он
  11. Окада Хидэхиро, “Чингис хаан, түүний үр сад”, Соёмбо принтинг хэвлэлийн газар, 2019 он
  12. Икэда Норихико, “Евразийн том тоглоомын 150 жил алслагдсан улсын геополитик”, Соёмбо принтинг хэвлэлийн газар, 2019 он
  13. ЭМОС клуб, Сурахад суралцах нь, 2019 он
  14. “Нүсэр бус төсөр”, 2020 он
  15. “Зүймэл”, 2022 он
  16. “Японы Мэйжигийн үеийн гадаад бодлого”, 2023 он