Баримжаа хятад хэл

Путунхуа (хятад, 普通話, хялбар: 普通话, пиньинь: Pǔtōnghuà- орч. "нийтийн хэл") -Бүгд Найрамдах Хятад Арды Улсын албан ёсны хэл юм. Түүний ижил хэлийг (бага зэргийн ялгаатай) Тайваньд -"гуоюй", Сингапур, Малайзид- "хуайю" гэж нэрлэдэг байна. Путунхуа, Хятад хэлний нэр хүндтэй "Шяндай Ханьюй Цидянь" (5-р хэвлэл, 2005) толь бичигт "Умард аялгуунд суурилсан Бээжин дуудлагыг жишиг болгон, ярианы "Байхуа" хэмээх орчин үеийн уран зохиолын дүрмийн хэм хэмжээ болгон оруулсан" байна.

Путунхуа хэлний авиа зүй, үгийн сан нь хятад аялгууны хойд бүлэгт багтдаг Бээжин аялгууны дуудлагын хэм хэмжээнд суурилдаг. Пунтунхуа (баруунд "Мандарин" -Standard Mandarin" гэдэг) хэлний дүрмийг хятадын умард аялгуутай хамгийн ойр байдаг "дөрвөн сонгодог роман" дээр үндэслэн боловсруулсан ажээ.

Олон тооны аялгуутай, хоорондоо ойлголцоход хэцүү байдаг тул Пунтунхуа буюу стандарт хятад хэл нь Хятадын ард түмний үндэстэн хоорондын харилцааны бөгөөд БНХАУ-ын албан ёсны хэл юм. Энэ нь Хятадын амьдралын бүхий л салбарт хэрэглэгддэг бөгөөд НҮБ-ын албан ёсны хэлний нэг юм.

Хэрэглээний хүрээ

засварлах

Анх албан бус аман харилцааны хэлбэрт (гуанхуа) руулах оролдлого нь монголчуудын Юань гүрэн эрх барихаас өмнө 1266 онд Хятадын нийслэлийг орчин үеийн Бээжин (тэр үед Жунду, дараа нь Даду гэж нэрлэдэг) хот руу нүүлгэснээр эхэлсэн гэж үздэг. 20-р зууны эхэн үеэс эхлэн албан ёсны стандартад 1909 онд "гуою" (Японы "кокуго (国語)" - "төрийн хэл" гэсэн нэр томъёоноос гаралтай) болон дараа нь 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа Путунхуа гэж нэрлэгдсэн албан ёсны стандартыг зөвхөн бичгээр болон аман харилцааны хэмжээ тогтоожээ.

Путунхуа хэлийг бусад хятад хэлээр ("аяга") ярьдаг бүс нутагт аман харилцаа болгон түгээх зорилтыг БНХАУ-ын 1982 оны Үндсэн хуульд заасан боловч түүний тархалт нэлээд удаан явагдаж ирэсэн байсан. Ийнхүү радио, телевизээр путунхуа хэл өргөн хэрэглэгддэг байсан ч албан ёсны судалгаагаар (2004) БНХАУ-ын хүн амын дөнгөж 53% нь путунхуа хэлээр ярьж чадаж байжээ. Үүнд: 18% нь гэр орондоо ярьдаг; 42% нь сургууль, ажил дээрээ ашигладаг байжээ.

Путунхуа хэлний ур чадварын түвшинг тогтоохын тулд 1994 оноос хойш БНХАУ Путунхуа хэлний ур чадварын шалгалтыг (хятад: 普通话水平测试, пиньинь. pǔtōnghuà shuǐpíng cèshì (PSC)) нэвтрүүлсэн бөгөөд энэ нь Хятадад улам бүр түгээмэл болж байна. Шалгалтанд тэнцсэний дараа "Пунтунуа" буюу мандарин хэлний ур чадварын хэд хэдэн түвшинг тогтоож өгдөг байна. Үүнд:

1-А (3% дээш алдаа гаргахгүй байх) энэ түвшинд ихэвчлэн уугуул Бээжингийн иргэд эзэмшдэг гэж үздэг, том хотууд дахь үзүүлэл: 2003 оны үзүүлэлтээр Бээжин — 90 %, Тяньжинь — 25 %, Шиань — 12 %, Далянь — 10 %, Шанхай — 3 %, Наньжин — 2 %, Чэнду — 1 %, Гуанжоу — 0,5 %;

1-В (8% дээш алдаа гаргахгүй байх) — телевиз, радиод ажиллаж буй сэтгүүлчидэд тавьдаг шаардлага;

2-А (13 % дээш алдаа гаргахгүй байх) —дунд сургуулийн хятад хэл, уран зохиолын багш нарт тавьдаг шаардлага;

2-В (20% дээш алдаа гаргахгүй байх);

3-А (30% дээш алдаа гаргахгүй байх);

3-В (40% дээш алдаа гаргахгүй байх); - 2004 оны 12-р сард хийсэн БНХАУ-ын Хэлний мэдлэгийн талаарх анхны судалгаагаар Хятадын хүн амын ердөө 53 % (700 сая орчим хүн) энэ түвшинг давж чадсан байна. Хойд аялгууны аль нэгээр ярьдаггүй жирийн хятад хүний ​​хувьд энэ түвшинд хүрэхийн тулд тусгай сургалт бэлтгэл шаарддаг байна. Гэсэн хэдий ч олон хятадууд Пунтунхуа хэлээр ярьж чадахгүй ч гэсэн бага хэмжээгээр ойлгодог байна.