Хэрэглэгч:Tsogo3/Ноорог/Геологи/Петрологи
Петрологи (Грек гаралтай: πέτρα - чулуу; λόγος - мэдлэг) нь чулуу болон түүний үүссэн нөхцлийг судалдаг геологийн нэгэн салбар ухаан юм.
Петрологийн 3 үндсэн салбар байх ба эдгээр нь чулуулгийн үндсэн 3 төрөл болох магмын, хувирмал, ба тунамал чулуулгийг тус тус судлана.
Судалгааны арга
засварлахПетрологийн судалгаанд миералоги, петрографи, оптикийн минералоги, төрөл бүрийн химийн шинжилгээний аргуудыг хэрэглэнэ. Мөн геохими, геофизик, түүнчлэн термодинамикийн судалгааг өргөнөөр ашиглана.
Петрологийн салбарууд
засварлах- Магмын чулуулгийн петрологи нь магмын чулуулгийн (жишээлбэл, боржин, базальт зэрэг халуун хайлмал магм газрын гүнд эсвэл гадаргуу дээр хөрч, тасжихад үүссэн чулуулаг) текстур, найрлагыг судлана. Магмын чулуулаг нь интрузив, ба эффузив гэсэн 2 үндсэн төрөлтэй байна.
- Тунамал чулуулгийн петрологи нь тунамал чулуулгийн (элсэн чулуу, занар, шохойн чулуу зэрэг бусад чулуулгийн эвдрэлийн бүтээгдэхүүн, эсвэл биологийн юм уу химийн тунадасжилтаар үүссэн чулуулгууд) найрлага, бүтцийг судлана.
- Метаморф буюу хувирмал чулуулгийн петрологи нь талст занар, гантиг зэрэг хувирмал чулуулгийн найрлага, текстурыг судлана. Тунамал, эсвэл магмын чулуулаг даралт, температурын өөрчлөлтийн нөлөөгөөр, химийн болон минералогийн найрлага, эсвэл текстур нь өөрчлөгдөн хувирмал чулуулаг болон хувирна.
- Туршилтын петрологи нь лабораторийн нөхцөлд өндөр даралт, өндөр температур үүсгэх багажийн тусламжтайгаар байгалийн болон синтетик дээжийн геохимийн, болон фазын өөрчлөлтийг судладаг салбар юм. Эдгээр туршилтууд нь Дэлхийн царцдасын доод хэсэг, дээд манти, ер нь дэлхийн дотоод бүтцийг судлахад үлэмж хувь нэмэр оруулна.
Terminology
засварлах- Suite - a collection of rock specimens from a given area, or it can refer to the succession of closely associated sedimentary strata or layers, especially a repeated sequence of layers.
References
засварлах- Bayly, M. Brian (1968) Introduction to petrology Prentice-Hall, Englewood Cliffs, NJ;
- Blatt, Harvey and Tracy, Robert J. (1996) Petrology: igneous, sedimentary, and metamorphic W.H. Freeman, New York, ISBN 0716724383 ;
- Dietrich, Richard Vincent and Skinner, Brian J. (1979) Rocks and rock minerals Wiley, New York, ISBN 0471029343 ;
- Fei, Yingwei; Bertka, Constance M. and Mysen, Bjorn O. (eds.) (1999) Mantle petrology: field observations and high-pressure experimentation The Geochemical Society, Houston, TX, ISBN 0941809056 ;
- Stanton, R. L. (1972) Ore petrology McGraw-Hill, New York, ISBN 0070608431 ;
See also
засварлахExternal links
засварлах- Atlas of Igneous and metamorphic rocks, minerals, and textures Geology Department, University of North Carolina;
- Metamorphic Petrology Database (MetPetDB) Department of Geology and Geophysics, Louisiana State University;
- Petrological Database of the Ocean Floor (PETDB) Center for International Earth Science Information Network (CIESIN), Columbia University;