Дэлхийн гадаргын уулын чулуулаг, эрдсүүд эвдрэн бутрах, химийн урвалд орж өөр өөр найрлагатай болж байдаг үзэгдлийг өгөршил гэнэ.

Өгөршил нь зонхилж буй хүчин зүйлээсээ хамаарч:

  1. Физик
  2. Химиийн
  3. Органик

Уулын чулуулаг, эрдсийн химийн найрлага өөрчлөгдөхгүй боловч том, жижиг янз бүрийн хэсгүүдэд бутрахыг физик өгөршил гэнэ.

Уулын чулуулаг, эрдэс хувиран химийн найрлага нь өөрчлөгдөхийг химийн өгөршил гэнэ.

Амьтан, ургамал, элдэв бактерийн амьдрах үйл ажиллагааны явцад уулын чулуулаг задарч бутрах, түүний химийн найрлага өөрчлөгдөх үзэгдлийг органик өгөршил болно.

Өгөршлийн нөлөөгөөр газрын гадарга өөрчлөгдөхЗасварлах

Өгөршлийн нөлөөгөөр газрын гадаргын томоохон хотгор гүдгэрүүд эвдэрч элэгдэн тэгширч хотгор гүдгэрийн өндөр намын зөрүү багасч гадаргуу тэгширэн жигдэрдэг байна.

Цахим холбоосЗасварлах

  Commons: Өгөршил – Викимедиа зураг, бичлэг, дууны сан